“Гал үндэстэн холбоо”-ноос Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийж байна.
“Гал үндэстэн холбоо”-ны төлөөлөл "Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өвлийн олимпд оролцох үеэрээ БНХАУ-ын даргатай уулзах үедээ маш болчимгүй үг хэлж, Монгол Улсын нэрд сэв суухаар алдаа гаргалаа. Л.Оюун-Эрдэнэ 2018 оны арваннэгдүгээр сарын 18-нд Ардчилсан ордонд бидний төлөөлөлтэй уулзаад УИХ,төрд болохгүй байгаа зүйлийг ярьсан. Дараа нь бидний дэмжлэгтэйгээр хамтарч жагсаал хийж, төрийн ордонд зохион байгуулалтад орж, ажиллагаа явсны үр дүнд 2019 оны нэгдүгээр сард дахин уулзаж, амлалт өгсөн. Гэтэл энэ хүн их хааны нутгийн төлөөлөл болж сонгогдсон. Гэтэл хааныхаа зарлиг, Их засаг хуулийг зөрчиж бүдүүлэг алдаа гаргасанд харамсаж байна. Тусгаар Монгол Улсыг БНХАУ-д дагаар орох бодлогыг дэмжиж байгааг шүүмжилж байна.
Бидний итгэж сонгосон хүн "Хятадын хөгжлийн хурдны тэргэнд нь Монголчууд бид суухад бэлэн байна" гэж хэлсэн. Энэ үг Монголын толгойг цустах аюултай. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцрохыг шаардаж байна." гэж мэдээллээ.
М.Насан