Хятадад нүүрсний үнийг тогтвортой төвшинд барина

img


Хятадад нүүрсний үнийг тогтвортой төвшинд барина гэж БНХАУ-ын Хөгжил, шинэчлэлийн улсын хороо болон Эрчим хүчний асуудал эрхэлсэн улсын газар мэдэгджээ. Энэ талаар Жэньминь жибао сонин мэдээлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Хөгжил шинэчлэлийн хороо болон Эрчим хүчний асуудал эрхэлсэн улсын газар хамтарсан зөвлөгөөн зохион байгуулж, нүүрсний үнийг цаашид тогтворжуулах арга хэмжээнүүдийн талаарх хэлэлцжээ. Түүнчлэн нүүрсний үнийг өндрөөр тогтоосон компаниудад сануулга өгч, үнэ өөрчлөхийг шаардсан байна. 

 

Мөн нүүрсний нийлүүлэлтийг тасалдуулахгүйн тулд бүхий л хүчин чармайлтаа дайчлах ёстой гэж мэдэгдсэн байна. Сануулга авсан талууд одоо илэрсэн зөрчлүүдээ арилгаагүй бол мөрдөн шалгалт явуулж, хариуцлагад татах зэрэг дараагийн арга хэмжээг авна хэмээн анхааруулжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ