Олон улсын тэшүүрийн холбоо Валиеваг олимпоос хасахыг шаардав

Оросын уран гулгагч 15 настай Камила Валиеваг Олимпоос хасахгүй байх Оросын допингийн эсрэг агентлагийн шийдвэрийг давж заалдахаар болсноо Олон улсын тэшүүрийн холбоо /ISU/ мэдэгджээ.
"ISU Оросын допингийн эсрэг агентлагийн шийдвэрийг Спортын арбитрын шүүхэд давж заалдах эрхээ эдэлнэ" хэмээн холбооны мэдэгдэлд онцолжээ.
Оросын уран гулгагч Камила Валиевагаас 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр авсан допинг сорьц сэжигтэй гарсны улмаас түүнийг олимпоос хасахыг шаардаж байгаа юм. Харин Оросын допингийн эсрэг агентлаг Валиевагийн сорьцыг Олимп эхлэхээс бүр өмнө нь авсан тул Олон улсын олимпын хороо, олимпод хамаарахгүй гэж үзэж байгаа аж.
Валиевагийн допингийн сорьцоос үүдэлтэй асуудлын улмаас Оросын уран гулгагчдын алтан медалийг өнөөдрийг хүртэл гардуулаагүй байна. Түүнчлэн Валиева ганцаарчилсан төрөлд оролцож чадах эсэх нь ч эргэлзээтэй болсон бөгөөд түүний асуудлыг Спортын арбитрын шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ