Байден Афганистаны мөнгийг 9/11-ийн хохирогчдын гэр бүлд тарааж өгөхөөр шийджээ

img

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Америкийн банкуудад хадгалагдаж байгаа Афганистаны Төв банкны бүх хөрөнгө болох долоон тэрбум долларыг Вашингтоны эрх мэдэлд шилжүүлэн өгөх зарлиг гаргахаар шийджээ. Энэ талаар холбогдох эх сурвалжуудаас авсан мэдээлэлтэйгээр Нью-Йорк Таймс сонин мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Цагаан ордон энэ хөрөнгөнөөс 3,5 тэрбумыг 2001 оны есдүгээр сарын 11-ний өдрийн халдлагын золиос болсон хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд, үлдсэн хэсгийг Афганистанд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд зарцуулах гэнэ. 

 

Ийм арга хэмжээ авснаар "Афганистан дахь 20 жилийн дайн дууссантай холбоотой хуульзүй, улс төр, гадаад бодлого, хүмүүнлэгийн асуудлуудын зангилааг" шийдэхээр төлөвлөж байгаа аж.

 

Өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын туслах Жейк Салливан мэдэгдэл хийхдээ "Талибан" бүлэглэлийг шууд санхүүжүүлэх нь Афганистаны ашиг сонирхолд нийцэхгүй хэмээн онцолж байлаа. Түүний өгүүлснээр хараат бус этгээдүүд, байгууллагуудаар дамжуулан, тэдгээр нь хүнсний бүтээгдэхүүн, эм, нэн хэрэгцээт бараа бүтээгдэхүүн худалдан авч нийлүүлэх байдлаар АНУ Афганистанд тусламж үзүүлэхээр төлөвлөж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Болсон болоогүй дэлхийн өнцөг бүрт хүний эрх ардчиллыг тогтооно гээд байдаг улс энэ Афганистанд тэр ардчилал хүний эрхээ тогтоочоосой... ашиггүй болохоор тоодоггүй юм болов уу???
2022-02-14
Зочин:
Нөгөө Баяраа өөрөө л уначихсан юм байна лээ ш дээ гэдэг шиг. Янкууд өөрсдөө арай???
2022-02-13
Зочин:
Зөв, Америк 20 жил тэжээсэн, маш их мөнгө зарсан. Чухам Хятадын мөнгөөр транзит зам, бүтээн байгуулалт хийж хөгжих гээд бна гэж Америкыг хөөсөн Афганистан одоо Хятад, Орос 2- оороо тэжээлгэ.
2022-02-13
Эне ч арай хэтэрнэ ээ. Нэг улсын хоронгийг ногоо. Улс мэдэж зарцуулна гэж юу байсан юм бэ!
2022-02-13
Америкийн үнэн нүүр царай энэ шүү дээ.бусдын хөрөнгө мөнгө.алт эрдэнэсийг хадгалах нэрээр булааж авдаг хулгайчууд.үйлийн үр нь ирнэ дээ.:
Дээрэмчид шүү.бусад улс орны алт эрдэнэсийг хадгалах нэрээр булааж авдаг дээрэмчид мөн.
2022-02-12
Зөнсөн өвгөн. Афганистаны иргэдийн 90 хувь өлсөж байна гэсэн
2022-02-12
Арай ч дээ
2022-02-12
дээрэмчид. бусад улс орнууд хөрөнгөө түргэн татаж авах нь өлзийтэй .
2022-02-12