Талибууд ВВС агентлагийн сэтгүүлчийг хулгайлжээ

img

"Талибан" хэт даврагч хөдөлгөөний дайчид Барууны орнуудын есөн иргэнийг хулгайлсан гэнэ. Энэ талаар Афганистаны Ерөнхийлөгч асан Амрулла Салех мэдэгдсэнийг The Independent дамжуулсан байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, хулгайлагдсан гадаад иргэдийн дунд ВВС агентлагийн сэтгүүлч Эндрю Норт багтаж байгаа гэнэ. Норт Кабул дахь НҮБ-ын хэлтэст ажилладаг юм байна. Түүнээс гадна өөр нэг сэтгүүлч мөн Афганистаны хэд хэдэн иргэн хулгайлагджээ.

 

Энд дуулгахад, "Талибан" бүлэглэл өнгөрсөн оны наймдугаар сард Афганистанд бүрэн хяналтаа тогтоосон юм. АНУ тэргүүтэй орнууд энэ улс дахь цэргүүдээ татан гаргаж эхэлснээр талибууд хүчирхэгжиж, нутаг дэвсгэрийг ээлж дараалан эзлэж явсаар наймдугаар сарын 15-ны өдөр Кабулыг эзлэж байлаа. Талибууд тэр үеэс хойш засгаа төвхнүүлж, улс орноо хөгжүүлнэ гэж амлаж байгаа ч энэ бүлэглэлийн дайчдын үйлдсэн хүн хөнөөх, хулгайлах, хүчирхийлэх хэргүүд багасахгүй байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ghjikk:
ene novshiin Taliban hezee nurana
2022-02-15