Дэлхий шиг хэмжээтэй, халуун гариг илрүүлжээ

img

Олон улсын одон орончдын бүлэг TESS  сансрын аппаратын тусламжтайгаар дэлхий шиг хэмжээтэй, урьд хожид мэдэгдээгүй байсан гаригийг олж илрүүлжээ. Энэ гариг дэлхийгээс хавьгүй халуун гэнэ.

 

Phys.org сайтын мэдээлснээр транзит экзо гаригуудыг эрэн хайх, судлахад зориулан бүтээсэн аппаратаар шинэ гаригийг илрүүлжээ. Шинээр илрүүлсэн гаригийг GJ 3929 b хэмээн нэрлэсэн бөгөөд энэ нь дэлхийгээс бага зэрэг том гэнэ. 

 

Энэхүү экзо гариг ойрын одоо тойрон 2,61 хоног тутамд эргэдэг, гаригийн дундаж температурыг 296 цельсийн градус гэж тооцож байгаа аж. Сансрын хэмжүүрээр бол энэхүү экзо гаригийн ойр орших од нь манай дэлхийтэй хөрш гэж тооцогдож байгаа бөгөөд энэ одноос дэлхий хүртэлх зай 51,6 гэрлийн жил байгаа гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ