Компаниуд Украин дээгүүр нислэг үйлдэхээ зогсоож, олигархиуд Украиныг орхиж байна

img

ОХУ Украин руу дайрахаар бэлтгэж байна гэх мэдээлэл улам газар авч, барууны орнууд дипломат ажилтнуудаа төдийгүй энгийн иргэдээ ч Украинаас нэн даруй явахыг зөвлөж байгаа юм. Хэдийгээр ОХУ Украин руу халдах төлөвлөгөөгүй хэмээн удаа дараа мэдэгдэж байгаа ч "болзошгүй дайн"-д бэлтгэсэн алхмуудыг талууд ар араасаа хийсээр байна. 

 

Хамгийн сүүлд гэхэд л, агаарын тээвэрлэлтийн даатгалыг хариуцдаг олон улсын даатгалын компаниуд хоёрдугаар сарын 14-ний даваа гаригаас эхлэн Украины дээгүүр нислэг үйлдэх компаниудыг даатгахгүй хэмээн мэдэгджээ. Энэ нь Украины бүс нутагт байлдааны ажиллагаа болох эрсдэл өндөр байгаатай холбоотой гэнэ. Ийнхүү даатгалын компани онгоц даатгахгүй хэмээн мэдэгдсэнээс болж олон улсын агаарын тээврийн компаниуд нислэгээ зогсоохоос аргагүй болжээ. Гэхдээ одоогоор агаарын орон зайг хаах талаарх мэдээлэл гараагүй байна. 

 

"Украинская правда" сонины мэдээлснээр, ОХУ-ын зүгээс Украинд аюул учруулж болзошгүй гэх олон улсын хэвлэлийн мэдээлэл их гарах болсонтой холбоотойгоор даатгалын компани ийнхүү шийдвэр гаргасны улмаас онгоц эзэмшигчид Украины дээгүүр нислэг үйлдэхийг зогсоохыг шаардаж, Украины болон олон улсын компаниуд нислэгээ зогсоон, хямралын үед Украины нутаг дэвсгэрт онгоцоо зогсоохооргүй болжээ.

 

Тухайлбал, Голландын KLM агаарын тээврийн компани Киев рүү нислэг үйлдэхгүй гэж хоёрдугаар сарын 12-ны өдөр мэдэгдсэн бол хоёрдугаар сарын 13-ны өдөр SkyUp-ын Фуншал-Киев чиглэлийн нислэг онгоц эзэмшигч болон олон улсын даатгалын компаниудын шаардсаны дагуу Кишиневт газардахаас аргагүй болсон гэнэ.

 

Ингэснээр, хоёрдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн Украины бүхий л агаарын тээврийн компаниуд Украины агаарын орон зайд нислэг үйлдэхээргүй болж магадгүй байна. Гагцхүү ОХУ-д даатгуулсан, "Азур Эйр Украина" зэрэг Оросын компаниуд нислэгээ үргэлжлүүлэх бололтой.

 

Чинээлэг хүмүүс болон бизнесменүүд чартер нислэгээр Украиныг орхиж байна

 

Ийнхүү улс орнууд "болзошгүй дайн"-аас сэрэмжлэх зуур Украины олигархи, бизнесменүүд ч эрсдэлээс сэргийлэн Украиныг орхиж байгаа талаарх мэдээлэл хэвлэлүүдээр гарчээ. "Правда" сонины мэдээлснээр ням гаригт гэхэд л Киевээс 20 чартер болон хувийн онгоц нислэг үйлдсэн байна.

 

Ням гаригт Укриаинаас ниссэн чартер нислэгүүдийн дунд Украины сөрөг хүчний намаас сонгогдсон депутат, саятан Игорь Абрамович 50 хүний суудалтай хувийн онгоц захиалсан гэнэ. Энэ онгоц Киевээс Вена хот руу Игорь Абрамовичийн намынхны ар гэр, түүний бизнес түншүүдийг хүргэх аж. Абрамович өөрөө нэгдүгээр сарын 30-ны өдөр Цюрихийг зорьсон гэсэн мэдээлэл гарчээ. 

 

Түүнчлэн ардын депутат, бизнесмен Вадим Новинский хоёрдугаар сарын 10-ны өдөр Киев-Мюнхен чиглэлийн нислэгээр эх орноосоо явсан бол мөн өдөр Украины бизнесмен Александр Ярославский хилийн чанадыг зорьсон гэнэ. Харин бямба гаригт Украины алдартай бизнесменүүд болох Андрей Ставницер, Вадим Нестеренко нар, хоёрдугаар сарын 12-ны өдөр Вадим Столар, Василий Хмельницкий нарын Украины алдартай бизнесменүүд эх орноосоо явжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Bh:
Oros do tlohguildee.USA oros 2 hoorondoo tohirolcood duusna.ukrain hohirno
2022-02-16
Н:
Энэ ч барууныханы зохиосон жүжиг байхаа.тэдний өдөр бид нар дайрна шүү гэж байгаал дайрдаг тийм тэнэг улс орон энэ дэлхий дээр байдаг юм болуу даа.америкуудын зохиосон зохиолоор бол энэ сарын 18нд орос дайрах юм гэсэн инээдтэйл юм.тэгээд дайрахгүй бол яах вэ.бид худлаа хэлжээ уучлаарай гэж хэлэх чадвар байнуу энэ зөнөг өвгөнд.
2022-02-14
Хятадын колони боллоо гэхэд дээгүүрхи нөхөд хамгын түрүүн зугатаана, идэж уусан мөнгөө аль уже гаргаад нууцан байгаа...корона болход авгай хүүхдээ аваад зугатацгаасан балраад ирхээрээ хөгшид хүүхдүүдийн суудал булаалдаад буцаж ирцгээсэн нохойнууд шүү дээ...болж өгвөл эд нарыг таарсан газарт нь алж устгаж байх хэрэгтэй
2022-02-14
Зочин:
Ийм цаг үед хамгийн түрүүнд эх орноо худалдагсад урвагч новш нар л зугтана. Манайд ч ялгаагүй
2022-02-14