Франц Украинд байгаа иргэддээ ус, хүнс, түлш нөөцлөхийг зөвлөжээ

img

ОХУ Украин руу халдаж болзошгүй гэсэн мэдээлэл газар авсаар, барууны орнууд иргэдээ Украинаас нэн даруй явахыг зөвлөж байгаа юм. Киев дэх Францын ЭСЯ одоогоор иргэдээ Украинаас явахыг зөвлөөгүй. Гэхдээ Украинд байгаа иргэдээ хүнс, ус, түлш, дулаан хувцас нөөцлөхийг зөвлөж байгаа гэнэ. Мөн энэ улсыг зорих гэж байгаа иргэдээ аяллаа хойшлуулах, харин Украинд байгаа иргэдээ "нэн сонор сэрэмжтэй байх"-ыг анхааруулсан байна. 

 

"Хүнс, ус, дулаан хувцсаа бэлдэхийг зөвлөж байна. Түүнчлэн автомашин дүүрэн түлштэй, нэмэлт сэлбэг байгаа эсэхийг шалгаарай. Одоогоор бид Украинд амьдарч буй францчуудад энэ улсыг орхих зөвлөгөө өгшөхгүй" хэмээн Киев дэх Францын Элчин сайд Этьен де Понсен мэдэгджээ.

 

Энд дуулгахад, Орос улс Олимп дуусахаас өмнө Украин руу дайрах эрсдэлтэй хэмээн Цагаан ордон мэдэгдсэний улмаас дэлхийн 40 гаруй орон Украинаас дипломатууд болон иргэдээ нүүлгэн шилжүүлэхээр бэлдээд байгаа юм. Түүнчлэн агаарын тээврийн компаниуд Украин дээгүүр нислэг үйлдэхээс татгалзаж эхэлсэн. Харин Украины эрх баригчид ийм арга хэмжээ авах шаардлагагүй байсан гэж мэдэгдээд, хүмүүсийг цочирдолд орохгүй байхыг уриалсан байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ