Талибууд Тажик, Узбектэй залгаа хилрүүгээ 10 мянган дайчин илгээнэ

img

Тажикистан, Узбекистантай хил залгаа мужууд руу 10 мянган зэвсэгт дайчин илгээхээр болсон тухай Афганистаны "Талибан" хөдөлгөөний зэвсэгт хүчний ерөнхий штабын дарга Кари Фасихуддин мэдэгдсэнийг Интерфакс дамжуулжээ. 

 

"НАТО, АНУ-ын хамгийн сүүлийн үеийн техникээр зэвсэглэсэн, улсын хойд болон зүүн хойд мужуудад байрласан 10 мянган хүний бүрэлдэхүүнтэй хүчирхэг арми аливаа зэвсэгт үйлдлийн эсрэг арга хэмжээ авна" хэмээн Талибаны төлөөлөгч мэдэгджээ. Мөн ойрын үед бие бүрэлдэхүүнийг дэмжих байлдааны онгоцууд очно хэмээн онцолсон байна.

 

Эргэн сануулахад, АНУ өнгөрсөн оны наймдугаар сард цэргээ гаргаж дууссанаар талибууд идэвхжиж, улмаар засгийн газрын цэргүүдтэй тулалдан явсаар наймдугаар сарын 15-ны өдөр Кабул хотыг зэвсэггүйгээр эзлэн авсан юм. Улмаар Афганистанд хяналтаа тогтоон, засгийн газраа байгуулсан бөгөөд өнгөрсөн оны сүүлээс эхлэн олон улстай харилцаа холбоо тогтоохоор хчиээж байна. Олон улсын зүгээс энэ бүлэглэлийг хүний эрхийг хамгаалах, алан хядах ажиллагаатай тэмцэх зэрэг үндсэн үүргээ биелүүлсэн нөхцөлд тусламж дэмжлэг үзүүлэх боломжтой гэсэн байр суурьтай байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

"Сарнай вит"онлайн дэлгүүрээр аялаарай! Та алдахгүй шүү. Хямд! Бодьтой! Эзэнтэй! Хүргэлттэй!
2022-02-15