Эрхүүгийн гааль дээр Монголын иргэд мэдүүлэгт бичээгүйн улмаас мөнгөө хураалгажээ

img

Эрхүүгийн нисэх буудлын гаалийн албаны байцаагчид Монголын хоёр иргэнээс хууль бусаар хил давуулах гэж байсан мөнгийг хураасан талаар Регнум агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Улаанбаатар-Эрхүү чиглэлийн хоёр өөр нислэгээр ирсэн Монголын иргэн зохих ёсоор гаалийн мэдүүлэгт мөнгөн дүнгээ бичээгүйн улмаас ийнхүү хураалгасан байна. Хуулийн дагуу 10 мянган доллараас дээш бэлэн мөнгөтэй яваа бол энэ талаар гаалийн мэдүүлэгт бичих ёстой ч Монголын иргэд бичээгүй байсан гэнэ. 

 

Монголын нэг иргэнээс гаалийн байцаагчид 19,8 мянган доллар, нөгөө иргэнээс нэг сая гаруй рублийг илрүүлсэн байна. Зөвшөөрөгдсөн дээд хэмжээнээс илүү гарсан валютыг хураасан бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу улсын орлого болгох аж. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Оросууд хошного ухдаг хэвээрээ юм уу? Сүйхээтэй гэж өөрсдийгөө бодсон амьтдын нуусан мөнгийг гаргаж ирээд хураачихжээ.
2023-11-10
Oooye:
Малнууд юмдаа !! Юу ч мэдэхгуй уншдаггуй байж бас гадаад явж наймаа хийх санаатай!! Эхлээдсудла мэд !!!
2022-02-15
Хөгжлийн банк хөл ургаад гүйж дээ ккк
2022-02-14