Америк эмэгтэй нохойгоо зурж сурган, зургийг нь зарж байна

img

Америкийн Хойд Каролинагийн оршин суугч 58 настай Лиза Кайт гэх эмэгтэй Айви дуудлагат австрали овчаркаа бийр, будаг ашиглаж сургажээ. 

 

"Манай нохой босох, суух, хэвтэх, эргэлдэх гээд үндсэн командуудыг биелүүлж чаддаг. Дээр нь цагаан хэрэглэл ялгаж, миний хүрмийг тайлж, савраа арчин, зоос саванд хийж чаддаг юм" хэмээн Лиза Кайт ярьсан гэнэ. 

 

Нохой нь заасан зүйлийг маш хурдан сурж байгааг мэдсэн эмэгтэй нохой нь бийр, будаг сонирхож байгааг анзаарсан гэнэ. Ингээд түүнд зураг зурахыг зааж өгсөн бөгөөд нохой одоо хэдийнэ "зураач" болсон аж. Түүний зурсан зургийг цуглуулагчид худалдан авдаг талаар эзэн нь ярьжээ. 

 

Айви нохойны зурагнуудаас хамгийн өндөр үнэ хүрсэн нь 490 доллар аж. Нохойны эзэн нохойныхаа зурсан зургуудыг зарж нийтдээ 20 мянган доллар олсон бөгөөд "мөнгө олох зорилгоор нохойгоо ашигладаггүй, нохой өөрөө зурах дуртай" хэмээн Лиза Кайт ярьсан байна. Харин зураач нохойны зургуудыг зарж олсон мөнгийг нутгийн буяны санд хандивладаг аж.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ