Тээвэрчдийн жагсаалын улмаас Канад онц байдлын дэглэм тогтооно

img

Коронавирусийн хязгаарлалтыг эсэргүүцсэн үйл ажиллагаанаас үүдэлтэй нөхцөл байдлын улмаас засгийн газар онц байдлын тухай хуулийг ашиглана гэж Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо мэдэгджээ. Өмнө нь энэ хуулийг нэг бус удаа ашиглаж байв. 

 

"Бүслэлт манай орны эдийн засагт хохирол учруулж, нийгмийн аюулгүй байдалд аюул заналхийлж байна. Бид хууль бус, аюултай үйл ажиллагааг үргэлжлүүлэхийг хараад сууж болохгүй" хэмээн Ерөнхий сайд мэдэгдсэн байна. Мөн энэ эсэргүүцэл нь хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагаанд ноцтой дутагдал байгааг харуулсан хэмээн Трюдо цохон тэмдэглэжээ. 

 

Канад даяар онц байдлын дэглэмийн тухай хуулийг ашиглахаас өмнө жагсаал цуглааны төв болсон Оттава хотод л онц байдал тогтоож байлаа. Энэ хотод нэгдүгээр сарын сүүлээс эхлэн ачааны машины жолооч нар олноор цуглан, машинаараа гүүр, зам талбай хааж, эсэргүүцэл илэрхийлэх болсон бөгөөд тэдэн дээр бусад иргэд ч нэмэгдсэн юм.

 

Тээвэрчид ийнхүү эсэргүүцэх болсон нь нэгдүгээр сарын 15-ны өдөр хүчин төгөлдөр болсон Канад, АНУ-ын эрх баригчдын шийдвэртэй холбоотой. Энэ шийдвэрийн дагуу Канадын тээвэрчид хоёр орны хилээр нэвтрэх бүрдээ вакцины бүрэн тунд хамрагдсан гэрчилгээ үзүүлэх эсвэл хоёр долоо хоногийн хугацаанд тусгаарлагдах шаардлагатай болсон байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ