Спорт заалууд өглөө 06.30-07.30 цагийн хооронд үнэ төлбөргүй болно

img

 

Биеийн тамир, спортын улсын хорооноос 2022 оныг иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнд уриалах хүрээнд дөрвөн зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Тухайлбал, Эртэч, идэвхтэй нийгмийг бий болгох, Эртэч идэвхтэй иргэн, Хүртээмжтэй аюулгүй орчин, Нэгдмэл зохицуулалтай тогтолцоог эрхэм болгожээ.

 

Энэ хүрээнд хоёрдугаар сарын 16-наас зургадугаар сарын 1 хүртэл орон даяар “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аяныг эхлүүлж, 21 аймаг, есөн дүүргийн Биеийн тамир, спортын байгууллагын спорт заал, танхимыг 06:30-07:30 цагийн хооронд үнэ төлбөргүй болгож, иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээлллэхийг уриалж байна. Аян маргааш Спортын төв ордны А зааланд эхлэх бөгөөд дасгалыг багш Л.Саруулбат, Э.Мөнх-Оргил нар удирдан явуулах юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

битий хуцаад бай лалар минь
2022-02-15
df:
Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд юм хийгүй байна л гэж хараад байна. Яагаад хүүхдийн тоглоомын талбайг дээр үеийнх шиг нэг турьник тавчихаж болохгүй байгаад байгаан. Заавал яагаад хүүхдүүд хаа байсан цэцэрлэгт хүрээлэнд очиж турьниъдэх ёстой юм? Энэ хүрлийсэн монгол эрчүүд нээрээ үнэндээ юу ч хийхгүй улс юм аа.
2022-02-15
битий хуцаад бай лалар минь