Канад улс 6,1 сая долларын үнэ бүхий хөнөөх зэвсэгийг Украинд өгөхөөр болжээ. Энэ талаар Канадын Ерөнхий сайд мэдэгдээд, Украинтай зөвлөлдсөний дараа ийм шийдвэр гаргасан хэмээн цохон тэмдэглэсэн байна.
Канад улс ийнхүү зэвсэг нийлүүлэхээс гадна Украины зэвсэгт хүчний боловсон хүчнийг бэлтгэхэд ч туслалцаа үзүүлж байгаа юм. Тодруулбал, 2015 оноос эхлэн Канадын зааварлагчид Украины цэргийн алба хаагчдыг сургах ажлыг зохион байгуулж байгаа. Unifier нэртэй энэ ажиллагаа 2025 он хүртэл үргэлжлэх бол зааварлагчдын бие бүрэлдэхүүнийг 200 хүн байснаас 400 болгон нэмэхээр болжээ.
Энд дуулгахад, Unifier ажиллагааны хүрээнд Канадын зэвсэгт хүчин Украинд неонацист бүлэглэлүүдийг бэлтгэж байна гэх мэдээлллийг эрэн сурвалжлах сэтгүүлчид өнгөрсөн сарын сүүлээр дэлгэж байлаа. Энэ мэдээлэл гарсны дараа ОХУ Канадаас тайлбар шаардсан ч хариулт өгөөгүй байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |