Д.Мөнх-Эрдэнэ: Архийг хориглохоос илүү зохистой хэрэглээг дэмжих нь зүйтэй

Хотын дарга худалдаа, үйлчилгээний газруудын цагийн хуваарийг зохицуулах захирамжийг өчигдөр гаргажээ. Мөн сар бүрийн нэгэнд архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэрийг цуцалсан юм. Энэ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Зориулалтын байртай ресторан, баар, кафе 05.00 цагт хүртэл, орон сууцанд байрладаг бол 00.00 цаг хүртэл
Зориулалтын байртай сүлжээ хоолны газрууд 24 цагаар, орон сууцанд байрладаг бол 00.00 цаг хүртэл
Зориулалтын байртай ая тухтай дэлгүүр 24 цагаар, орон сууцанд байрладаг бол 00.00 цаг хүртэл ажиллахаар зохицуулалт хийлээ.
Энэ талаар нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ “Архийг хориглохоос илүү зохистой зөв хэрэглээг дэмжих нь зөв гэж үзэж байна. Архийг хориглосон шийдвэр нь дамын наймаа, хууль бус үйл ажиллагаа, ахуйн архидалтыг өөгшүүлдэг нь олон судалгаагаар харагддаг. Тиймээс соёлтой зөв хэрэглээ, үйлчилгээг дэмжсэн бодлого гаргах нь зүйтэй гэдэг үүднээс хотын дарга шийдвэр гаргасан” гэсэн тайлбарыг өгч байна.
Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 283 ая тухтай дэлгүүр үйл ажиллагаа явуулж байна. GS25, CU зэрэг сүлжээгээс гадна Сансар, Номин, Миний сүлжээ дэлгүүрүүд ая тухтай дэлгүүрийн стандарт шаардлагыг хангасан учраас 24 цагаар ажиллах боломжтой аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ