Cэтгүүлч С.Будрагчаа Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирлыг шалгуулахаар АТГ-т өглөө

Cэтгүүлч С.Будрагчаа АТГ-т БШУЯ-ны харьяа Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонгийн хууль бус үйлдлийг шалгуулах өргөдлийг, нотлох баримтын хамт АТГ-т албан ёсоор хүлээлгэн өгч байна.
Cэтгүүлч С.Будрагчаа "БШУЯ-ны харьяа Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонгийн авлига, албан тушаалын гэмт хэргийг шалгуулахаар АТГ өгч байна.
Тэрбээр, албан тушаалаа урвуулан ашиглаж өөрийн төрсөн дүү Ж.Содбилэгтийн нэр дээр бүртгэлтэй компанитай түрээсийн гэрээ байгуулж, төрийн өмчийн сургуулийн төсвийн бус хөрөнгөнөөс 2015-2021 оныг дуусах хугацаанд 845 сая 874 мянган төгрөгөөс 1 тэрбум 120 сая төгрөгийг жил бүр шилжүүлж байсан баримтыг холбогдох түрээсийн гэрээний хамт хүргүүлж байна. Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзон нь 2015-2021 оныг хүртэлх хугацаанд Монгол-Оросын хамтарсан III сургуулийн данснаас нийт 46 удаагийн гүйлгээгээр 5 тэрбум 805 сая төгрөгийг шилжүүлж, авлигын эсрэг хуулийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл гаргасныг шалган тогтоож, гэм буруутай этгээдүүдийн хууль бусаар олсон орлогыг буцаан төлүүлэхийн зэрэгцээ хуульд заасан хатуу хариуцлага тооцно хэмээн итгэж байна" гэж мэдээллээ.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ