ОУОХ уран гулгагчдыг шагнах ёслолыг цуцалснаа тайлбарлав

Бээжингийн олимпын уран гулгалтын багийн болон хувийн төрөлд амжилт гаргасан уран гулгагчдыг шагнах ёслолыг тойрсон нөхцөл байдлын талаар Олон улсын олимпын хороо тайлбарлажээ. Камила Валиевагийн допингийн сорьцтой холбоотойгоор тодорхойгүй байдал үүсч, энэ шалтгаанаар уран гулгагчдын багийнханд медаль гардуулах ёслол болон Валиева эмэгтэйчүүдийн төрөлд эхний гуравт орсон нөхцөлд шагнал гардуулах ёслолыг ч хийхгүй гэж ОУОХ мэдэгдэж байсан юм.
"Мөнгө, хүрэл медаль хүртсэн багийнхан ямар мэдрэмжтэй байгааг бид ойлгож байна. Ийм тодорхойгүй нөхцөлд медаль гардуулахад хүнд. Алдаа гаргах магадлал хэт их байна" хэмээн ОУОХ-ны гишүүн Деннис Освальд мэдэгджээ.
Түүнчлэн үүссэн нөхцөл байдлыг бүгдийг нь шийдвэрлэхийг ОУОХ хүсэж байгааг тэрбээр онцолсон байна. Үүний дараа л шагнал гардуулна, тиймээс хүлээх хэрэгтэй гэж ОУОХ-ны төлөөлөгч мэдэгдсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ