Дарамтыг давсан Камила эхний ялалтаа байгуулав

img

Хоёрдугаар сарын 15-ны өдөр уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн тэмцээн эхэлсэн юм. Энэ өдрийн гол үйл явдал нь Оросын уран гулгагч Камила Валиевагийн үзүүлбэр байлаа. 

 

Багийн тэмцээний үеэр дэлхий дахиныг бишрүүлж, гялалзаж явсан ч допинг дуулианд нэр холбогдсоны улмаас ганцаарчилсан төрөлд оролцож чадахгүй дээрээ тулж байсан ч Спортын арбитрын шийдвэрээр Камила тэмцээнээ үргэлжлүүлэхээр болсон юм. Тиймдээ ч Камилагийн ур чадвар төдийгүй шуугианд нэр холбогдсоноос нь үүдэлтэйгээр түүнийг хэрхэн үзүүлбэрээ толилуулахыг дэлхий даяар чих тавин хүлээж байлаа. 

 

Ингээд богино үзүүлбэрийн төрөлд Валиева тэргүүлж эхэлсэн юм. Тэрбээр 82,16 оноо авснаар тэргүүн байранд бичигдэж байна.

 

Харин хоёрдугаар байранд Оросын өөр нэг уран гулгагч Анна Щербакова 80,20 оноотойгоор багтсан бол гуравдугаарт Японы уран гулгагч Каори Сакамото 79,84 оноотойгоор бичигджээ. 

 

Камила Валиева өөрийг нь тэмцээнээ үргэлжлүүлэх боломж олгосон Спортын арбитрын шийдвэрийн дараа Оросын телевизэд ярилцлага өгөхдөө "Маш хүнд өдрүүд байлаа. Энэ бол баярын бас бага зэрэг харууслын нулимс байх. Тэмцээн дээр өөрийгөө харуулна гэж найдаж байна" хэмээж байв. Үнэхээр л олон өдрийн турш түүнд ирсэн дарамт шахалт ердөө 15 настай охины хувьд ч төдийгүй өөр хэн нэгний хувьд ч тэсвэрлэшгүй хүнд даваа байсан юм.

 

Энэ дарамтыг Камила давж гарч чадсан ч түүнд нөлөөлсөн нь үзүүлбэрээс нь харагдаж байв. Камила үзүүлбэрээ эхлүүлэхдээ өмнө нь огт гарагж байгаагүй алдаа гаргасан бөгөөд тэрбээр гурвал аксель гүйцэтгэх үедээ степаут хийсэн юм. Гэхдээ үлдсэн хэсэгтээ ямар ч алдаа гаргалгүй, төгс гүйцэтгэл харуулж, гурвал флип, каскад лутц-тулуп хийснээрээ шилдэг гэдгээ харуулсан.

 

Үзүүлбэрийнхээ төгсгөлд нулимсаа барьж чадаагүй түүнд үзэгчид босож зогсон алга ташиж байлаа. Дасгалжуулагчидтайгаа уулзан, оноогоо хүлээхдээ сэтгэл түгшиж байсан түүнд шүүгчид хатуухан хандсан гэж олон хэвлэл бичжээ. Учир нь Камилагийн авсан 82,16 оноо түүний хувьд маш бага оноо аж. Энэ улиралд Камилагийн авсан хамгийн бага оноо нь энэ гэнэ. Гэсэн ч тэрбээр богино үзүүлбэрийн төрөлд тэргүүлэгч болж чадсан юм. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tumur:
bitgii bur
2022-02-18
мал вэ:
Хүүхдээс шинжилгээ авсан нь Оросын Допингийн Эсрэг Агентлаг
2022-02-16
Хүүхдээс допингийн шинжилгээ авах нь буруу:
гэж АНУ-ын нэг сэтгүүлч бичсэн байна. ОУОХ бузартай муухай газар юм.
2022-02-16
мал вэ:
Хүүхдээс шинжилгээ авсан нь Оросын Допингийн Эсрэг Агентлаг
Z:
Shildeg bishee. Doping hereglej uushig, zurhnii ajillagaagaa saijruulsan tamirchid orsoldoond iluu ur dun garagdag ni shudarga bus. Ene ohinii ner tor negent budaa bolson. Shivchigtei um
2022-02-16
tumur:
bitgii bur
Z:
Etssiin shied garaagui bgaa. Medal ogohgui baih magadlalatai. Odoo tur temtseend oroh erh l ogson bgaa. Ene ohin orsoldoh yosgui baisiim. Busad tamirchdad shudarga bish shuu dee. Orosuud dandaa huuramch, Bilbao, doping hereglej hel amand orj hashtajgui buzartai umaa
2022-02-16
Зочин:
Сайн нь үнэхээр сайн юм. Тэгээд Оросууд яах гэж допинг өгдөг байнаа. Хашрахгүй юм даа. А сорьцын дүн өөрчлөгдөхгүй нь ойлгомжтой, харамсалтай
2022-02-16
Гайхалтай:
Авяас дарахв далдайна гэдэг энэ. Хөөрхий охиныг сэтгэлийн хүнд дарамтанд их зовоосон. Энэ спорт улс төржөөд ёстой заваан байсан. Гайхалтай авяастай хүүхэд юмаа
2022-02-16
Бузар ОУОХ гэж хог Оросуудыг дарамтанд оруулж байгаа царай нь хүүхдээр оролдоод.
2022-02-16
зочин:
шилдэг тамирчин гэдгээ харуулж чадлаа
2022-02-16