NYT: Камилагийн сорьцоос зүрхний гурван эмний ул мөр олдсон
2022-02-16

Оросын уран гулгагч Камила Валиевагийн допинг сорьцоос зүрхний эмний найрлагад багтдаг гурван бодис илэрсэн гэж The New York Times сонин мэдээлжээ. Өмнө нь гагцхүү триметазидин гэх ганц бодисын талаарх мэдээлэл гарч байлаа.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, сорьцоос илэрсэн бодисууд нь зүрх судасны өвчнийг эмчилдэг төдийгүй тэсвэр хатуужлыг сайжруулахад нөлөөлдөг гэнэ. Камила Валиевагийн сорьцоос триметазидин төдийгүй гипоксен болон L-карнитин илэрсэн, гэхдээ сүүлийн хоёр нь хориотой бодисуудын жагсаалтад багтдаггүй гэж NYT мэдээлжээ.

 

Үүнээс өмнө Олон улсын Олимпын хорооны сахилгын комиссын тэргүүн Денис Освальд Валиевагийн мэдүүлгийн талаар мэдээлсэн юм. Валиева мэдүүлэг өгөхдөө "өвөөгийнх нь хэрэглэж байсан хүнсээр дамжин" зүрхний эмний бодис түүний биед орсон гэж тайлбарласан тухай Освальд мэдэгдэж байв.

 

Эргэн сануулахад, триметазидин хэмээх бодис Валиевагийн 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өгсөн сорьцоос илэрсэн юм. Гэхдээ энэ талаар олимпын багийн тэмцээн өндөрлөсний дараа буюу хоёрдугаар сарын наймны өдөр л ил болж байлаа. Үүний дараа Валиеваг олимпоос хасах эсэх асуудал хөндөгдөж, улмаар Спортын арбитрын шүүх түүнийг тэмцээнээ үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн юм. Гэсэн ч багийн уран гулгалтын тэмцээний ялагчдад медаль гардуулахгүй, түүнчлэн Валиеваг ганцаарчилсан төрөлд эхний гурван байранд орсон ч ёслолын арга хэмжээ болохгүй гэж Олон улсын олимпын хороо мэдэгдсэн. Учир нь Валиевагаас илэрсэн допингийн асуудлыг нэг мөр шийдвэрлэх ёстой бөгөөд гагцхүү үүний дараа л ёслолын арга хэмжээний талаар яригдана гэж ОУОХ мэдэгдэж байв.

 

Г.Бямбасүрэн 

Shuud.mn
Сонин хачин
Gesgeegch:
Lalriin hujaa tonil tsaashaa
2022-02-17
М:
Доппинг хэрэглээгүй гэдгээ богино үзүүлбэр дээр хангалттай нотлоод бхад. 15-хан настай хүүхдийн эрх, авьяас, ур чадварыг үхүүлэх гэж амь тэмцэж бх юм даа.
2022-02-16
зочин:
заа битгий худлаад солиороод, мөрөөдөөд бай. хүүхэн биш,охин заа юуу. ядахдаа хүүхэн, охиныг ялгааг эхлээд мэдчихээд дараа нь балайр
2022-02-16
овид:
Олимпийн дараа энэ орос хүүхний тэмцээнд орох эрхийг 5 жил хасахаар болсон байна. Ингэхэд манай нөгөө допинг Орхон хаана яваа вэ?
2022-02-16
Gesgeegch:
Lalriin hujaa tonil tsaashaa
зочин:
заа битгий худлаад солиороод, мөрөөдөөд бай. хүүхэн биш,охин заа юуу. ядахдаа хүүхэн, охиныг ялгааг эхлээд мэдчихээд дараа нь балайр