БУРХАН БАГШИЙН ЦАХИУР БУЮУ “ШҮД”-НЭЭС УНАХ АШИГ

img

Халхын Автай сайн ханы залж авчирсан Будда бурхны шүд хэмээх олдвор аялагчид жуулчдын нүд хужирлах үзмэрийн тоог нэгээр нэмж байна. Монголчууд мөргөл залбирлаар Балба, Төвдийн Утай, Гүмбэн, Буриадын Улаан-Үүд рүү хүртэл Итгэл хамбын Ивалгын дацанд очихоор явж, мөнгө хөрөнгө, итгэл сүлдээ ч хилийн чинад руу урсгасаар байгаа билээ. Хуульч мэргэжилтэй, эрдэм цолтой нэгэн танил маань саяхан Балба руу баахан хүнтэй хамт явж, багагүй мөнгө зарчихаад ирсэн байна. Говийн догшин ноён хутагт Данзанравжаа Түвд рүү явах шаардлагагүй, сүсэгт олон хамаг байдгаа барж газрын уртыг туулахын оронд нутагтаа тэнд байдаг зүйлд мөргөж сүсэлж болно гэж үзэн, элсэн далайд одоогийнхоор бол бүтээн байгуулалт өрнүүлж асан нь эх оронч, үндэсний сэхээтний холч харааны илрэл юм. Эрдэнэ зуу хийдэд 400 гаруй жил нууцлан тахисан Буддагийн шүд” ломботой эсэх, чухам араа, соёоны алин болох, протез уу, ориг уу? гэдэг нь сүсэг бишрэл муутай хүмүүст чухал биш. Далай лам Монголд ирэхдээ мөргөсөн паакт, Бурхан багшийн намтар, “Өндөр гэгээний судар”-т тэмдэглэсэн баримт сэлт, Эрдэнэ хамбын хийд цахиурыг нууснаар мянган лам хөгнүүлэн Хөгнө хааны хийд болсон үүх түүх нийлээд шүтлэггүйд нь сонин үзмэр, ховор олдвор, шүтлэгтэйд нь шүтээн болно. Чингис хааны зурагтай монгол төгрөгөө рубль болгож Улаан-Үүдэд үлдээж байснаас хэдэн буриадын мөнгийг Монголд шингээнэ гэсэн үг. Автобус дүүрэн буриад нар Дарханы зам дахь “Урьхан”-д хоол иднэ, “Говь”-ийн дэлгүүрээс ноолууран цамц авна, УИД-ээс бэлэг цуглуулна, “Петровис”-оос бензин дүүргэнэ. Тэр мөнгө татварт дусал нэмэр болно. Монголд үзүүлж чадвал харах гайхах юм их. Малайзад маш том сайхан музейн байшинтай, дотор нь хүн хачирхахаар зүйл үгүй, өөрсдийг нь дарлаж асан япон цэргийн фото, нутагшсан хятатдуудын ваар савнаас өөр юм байхгүй. Монголд сайхан том музейн байшин алга, үзүүлэх харуулах юм мундахгүй их. Япон жуулчин Хархорин руу УАЗ-469-өөр сэгсчүүлж очсон хойноо “Иймхэн юм үзэхийн тулд ингэж ядрах гэж” хэмээн уйлж байснаас таашаал биш сургамж авбал ашигтай. Италийн найруулагч өнгөрсөн жилийн наадмыг 3D-гээр анх удаа бичиж аваад, Америкийн телевизэд заржээ. Манай телевизүүд бүгд нэг дууриамал Гүрбазартай болчихсон хаа холоос мөр, толгой холбоод уянгалуулж өгнө. Тэр итали нөхөр унаач хүүхдийн бүс, малгай, нуруунд камеруудаа байрлуулж, хурдан морины жинхэнэ тоос шороо, ширүүн тэмцлийг өнгөтөөр, өргөн дэлгэцээр бичиж авч чадаж байна. “Танайд үзүүлэх харуулах, дэлхийд гайхуулах юм их байна. Харин түүнийгээ харуулдаг, үзүүлдэг менежмент, шинэ сэтгэлгээ, продюссерүүд л дутаж байна даа” гэж монгол наадмаар мөнгө хийсэн полдгор итали хэлсэн билээ. Буддагийн шүд буюу цахиурыг сүүлд хадгалж байснаар нь Богдын ордон музейд өгч үзмэр болгон дэлгэвэл өртөггүй ашиг унац юм.  Дэлхийд 7, бүр худал хулхи тавь гаруй шүд байдаг гэсэн мэдээлэл байна. Монголд байгаа нь жинхэнэ үнэн, яагаад гэвэл Далай лам мөргөсөн, Автай сайн хаан залж авчрисан баримт нь энэ байна гэж зарлахад ядаж далим, чадвал анхаарал татах, аявла жуулчлал нэмэгдүүлэх нэг хэрэгсэл, нэг боломж. Бурхны чандар гэх зүйлийг гаднаас залж авчран, хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж мөргөж байснаас эндээ байгаа зүйлийг эдийн засаг, соёл, мэдээллийн эргэлтэнд орууна гэсэн үг юм. Мэдээж шүтлэг бишрэлийн тухайд бол ямар нэг эд зүйлд мөргөх биш өөрсдийнхөө дотоод сэтгэлийг ариусган бясалгаж, цагаан сарын шинийн нэгэнд ламын зааснаар чүдэнз зурж, цаас урж зам мөрөө гаргах бус өдөр бүр зөв зам мөрөө хөөж байх нь чухал билээ. Моринд хөшөө босгоод түүндээ мөргөж байгаа ч тохиолдол байна. Оюун ухаант хүн морийг дээдэлнэ эрхэмлэнэ гэхэд нүүрэндээ үстэй дагууст мөргөтлөө доош орно гэдэг мөхлийн шинж тэмдэг биш өөр юуных байх вэ. Бурхны шашин дотоод сэтгэлээ ариусгах, сайныг бодож бясалгах, юмс үзэгдлийн мөн чанарыг танин мэдэх оюун ухааны нэг төрлийн гимнастик гэх боловч өнөөдөр мухар сүсгийн бүдүүлэг хэлбэр ноёрхож, хүний зовлон дээр хүүдэгнэн мөнгө олох арга хэрэгсэл болсон. Лам нар дээр бөө, удган гэх сүлжээний бизнесийнхэн нэмэгдэж, хамгийн хариуцлагагүй, хулхи даатгалын “бүтээгдэхүүн” нийлүүлж байна. Бөөгийн спортын мастер цолгүй, соёлын тэргүүний ажилтан цол тэмдэггүй нэг нөхөр “Гарз гарна” гэсэн үгэнд нь итгэхгүй болохоор үйлчлүүлэгчийнхээ машиныг шатаасан хэрэг Сэлэнгэ аймагт гарлаа. Бурхнаа хулгайлсан гэцэл, номоо унших зуураа “Honey, call me pls” гэж мессеж бичсэн гэлэнгийн онигоо мухар сүсгийн мөн чанарын тод нотолгоо болно. Шар даатгалын компани цагаан сараар хөгшид настнгыг урт дараалалд зогсоон байж, тарифтай номоо уншина. Бүх компани хямдрал, бэлэгтэй худалдаа зарлаж байхад буяны байгууллага гэх, татвар төлдөггүй энэ даатгалын корпорац ядаж хоёр ном уншуулахад урамшуулалд нь нэгийг үнэгүй хурж өгөхгүй. Яг ийм молхи менежментийг нь Христийнхэн цохиж, ядуу, ажилгүй хэсгийг боломжит хэрэглэгчид болгон мөлхөө сурталчилгаа хийнэ. Монголд элдэв шашин, сүмийн тоо нэмэгдсээр сүсэг бишрэлийн үнэ цэнэ унасаар л байна. Үр дүн нь урвуу хамааралтай. Дайн дажингүй, амар тайван амьдрах гэсэн ард түмний хүсэл эрмэлзэл, эрэлт хэрэгцээ болон шашнаар дамжуулан монгол туургатныг нэгтгэх ноёдын бодлогын дагуу ламаизм Монголд хүчтэй нэвтэрсэн. Монголд шашин хүчтэй нэвтэрч байсан цаг үед бичигдсэн хятад сурвалжид “Монгол хүний зан болбоос догшин ширүүн, соёгдохгүй явсаар уджээ. Бурхан шашныг шүтэх болоод монголчууд гэртээ гүнгэрваатай тахилгатай болж, бурхны хөрөг тахидаг болов.” гэх зэргээр тэмдэглэсэн байна. Мин улс шарын шашныг санаачлан дэлгэрүүлээгүй боловч өөрсдөд нь нэн ашигтай гэж үзэн дэмжиж тэтгэн “...урнаар жолоодсоноор зах хязгаарт дайны гал тасарсан төдийгүй 200 оны энх түвшнийг нээгдүүлэв” гэж үзэж байжээ. Буддын шашин Монголд нэвтэрсний эерэг сайн нь ч , сөрөг муу нь ч бий. Тарж бутарсан монголчуудыг нэгтгэх, ном зохиол орчуулах, Энэтхэг, Түвдийн соёлын зарим ололт нэвтэрсэн сайн  тал ч олон. Ард олныг соён гийгүүлэх ач холбогдол, тусгаар тогтнолын тэмцлийн үед зарим талаар нэмэр тус болсон тал бий. Өчигдрийн үүх түүхийн цаг үед санамсаргүйгээр нэвтрээгүй, өнөөдөр, бидний цаг үед санаатайгаар мухар сүсэг болж хувираагүй. Авах гээхийн ухаанаар хандан, хэт үгүйсгэх буюу дайсагнах, хэт сохроор дэмжин, төрийн зан үйл болгон хольж хутгахгүй, хүний эрхийг зөрчихгүй байхын дэнс ажиллах цаг болсон байна. Бурхан багшийн шүд бол шүтлэггүйд нь бизнес. Шүтлэгтэйд нь шүтээн.

Д.Болдхуяг     

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зориг:
Зоригийн хэргийн талаар маш сонирхолтой мэдээ байна. Манайхаан орж сонирхоорой. Үнэн байж магадгүй л юм байна!!! www.mojgorhuu.wordpress.com
2012-10-01
Zochin:
Balairchih yum aa henii horhoitoi shidiig ni medehgui baij murguud ch baih shig tegeed ch hunii unasan shudend bas murgunu uu? Lam nar chine shud unaj zuudlah muu gedeg l yum baisan hudlaa bolj baina gutamshig gej uuniig l helne dee.
2012-03-07
Зааны соёо:
Бурхан багшийн шүдээр мөнгө олно ч гэх шиг. Зааны соёо, арслангийн соёо олдож гэнэ гэвэл ойлгомжтой. Бид Бурхан багшийн шүдний хүчээр баяжитлаа ч удна биз дээ, чааваас. Тэр шүдийг үзэх гээд л дэлхийн хүмүүс мөнгөө өвөртлөөд л наашаа цуваж эхлэхийн биз дээ. Бид ажил хийхгүй амар сайхандаа жаргаад л, аан???
2012-03-03
amerikaas irsen original notebook zarna.99047684
2012-01-25
2404:
НҮҮЛГЭЛТИЙН МЭРГЭЖЛИЙН БРЭНД YES2404. Tel: 5011-2404, 70172404
2012-01-25
Шашны сөрөг талыг эсэргүүцье:
Өнөөгийн Монгол дахь шашны алдаа, дутагдалтай талыг илрүүлж, сэтгэлийн гэгээрэл биш мухар сүсэг болгохоос сэргийлэх үзэл бодолтой залуучууд нэгдэхийг уриалж байна. http://atheistmongols.com Таны бодол энд үр дүнд хүрнэ.
2012-01-24
батаа:
Отгонбаярын л юмыг хийгээд байна даа янз нь. Тэгээд ч Монголчууд шашиндаа идэгдсэн хэвээрээ байгаа гэж төсөөлж байгаа бол буруу л байна даа. Наад нийтлэл чинь ч газар авахааргүй болж хайран ч цаг минь.
2012-01-24
x:
eejdee morgo ,aabdaa morgo,burhanii orond ybsan bol shutej baisan shuteend n morgo,setgel dotroo suseglej morgo ter shudend morgoson ch yalaa morgoogui ch yalaa.hun ooroo setgeliin amitan gedeg ym bilee.setgeliig ariusgaj gemeene adguusnaas ylgagdah mon chanar n ter ym.saihan shineleerei mongol zon olon mini.
2012-01-24
ARD TUMEN MASH IH YADARCH BNA,IH CH TEVCHIJ BGAA,UDAHGUI TEVCHEER DUUSAAD TESERNE BOSNO TENTSEL EHLNEE
2012-01-24
zochin:
burhan baisan yum bol lav shudgui baisan baih
2012-01-24
sss:
chi ooroo bosgoxgui yu ternii orond tsetserleg barival xumuused unexeer buyan bolno
2012-01-23
sss:
morind morgono gedeg neeree sonin l yum bna molor erdene ch bai yu ch bai orosuud baavgaindaa japanuud zagasandaa morgodog gej yostoi sonsoogui yum bna
2012-01-23
ggg:
boov ni oldoogui biz oldson bol erdene zuud avaachaad tavichix tegeed gadnii xumuused uzuulexgui yu
2012-01-23
RELIC:
Hong-Kongiin Big Buddha tom complex burhanii shudtei saihan gazar baidag, Tiim l yum bosgomoor ba.
2012-01-23
sss:
chi ooroo bosgoxgui yu ternii orond tsetserleg barival xumuused unexeer buyan bolno
arji:
za Mongolchuud min shudend arai terguuneeree morgochihoogui biz de. Burkhan bagshin shud gej buddha bagshiig heleed bgaa bol ter hun ali hediine ongorson biz de. Burkhanlag mon chanar ariun nomiin uhaan esvel amid bagshid morgoj suseglesen ndeer biz. Odoo tsagiin amid burkhan bagshaa olj morgoye l dee.. dalai lamiig dagaj shudend morgono gedeg arai l hunii dotood huch chadal uhamsariig doosh hiisen yavdal shigee
2012-01-23
hahaha protez gedeg ug goe shu chi goe helle hahaha ineed hureed baina
2012-01-23
zochin:
Henii haanahiin portez gargaj ireed hunii tarhi ugaagaad unav daa novsh gej. Argo bagshaas deerdeh yum ene emchid daanch ugui bololtoi. Zovlon bolhoor lam zooldog gedeg ug sanagdaj baina.
2012-01-23
ЗЭВ:
Баабарын “АЛДАГДАЖ МАГАДГҮЙ АУГАА БОЛОМЖ” гэсэн шинэ нийтлэлийг уншлаа, үнэхээр дургүй хүрч байна энэ хүнд. Би Баабарын айл гэр болж тоглох нь, Алтан гурвалжин, Дори идэр дүүдээ, Нүүдэл суудал гээдл бүх номнууд, түүний нийтлэлүүдийг тасралтгүй 10-аад жил уншиж ирсэн. Түүний тарьсан соён гэгээрүүлэх их үрийг харамгүй хүртсэн олон мянган залуусын нэг нь би. Энэ бол түүний хамгийн том гавъяа. Гэвч одоо Баабар хорт тархи угаагч, өрнөдийн үндэстэн дамнасан эдийн засгийн алуурчдын гар хөл, тэжээвэр нохой болжээ. Олон жилийн өмнөөс ч түүнийг ингэж ярьдаг байсан. Одоог хүртэл над шиг олон мянган залуус үүнд итгээгүй, түүний нийтлэл бүрийн дор доромжилсон захиалгат сэтгэгдэлчингүүдийн хоосон яриа гэж үл тоож ирсэн. Өнөөдөр манай улсын эдийн засгийн үзүүлэлт 20 хувь өсөж нэг хүнд ногдох ДНБ 4000 долларт хүрсэн. Гэвч одоо 20 гаруй хувийн инфляц, үний өсөлтөөс болж жирийн иргэн дундаж гэгдэх давхаргын амьдрал доошоо унах аюулд ороод байна. Зөвхөн Монголдоо л дундаж давхаргад орно шүүдээ, 500 хүрэхгүй долларын цалин дэлхийн хэмжээнд ямар түвшинд тооцогддог билээдээ. Энэ инфляц, үнийн өсөлт арай дэндүү байна, дундаж давхаргыг тэр чигээр нь доошоо чангаахнээ....Удахгүй энэ ард түмэн нийтээрээ босох болно шүү. Амьжиргааны өртөг үнэндээ жил ирэх бүр дордож байна. Би МИУС төгссөн хэнээс ч дутахгүй өндөр боловсролтой Монгол улсын иргэн. Би зөвхөн шударга үнэнийг хэлэхийг, бүх залуусдаа үнэнийг хэлэхийг хүсч байна. Үнэхээр бухимдаж, бачуурч байна. Энэ тоо Оюутолгойн ачаар 2015 онд 10 мянга хүрнэ гэж Баабар биднийг хоосон ирээдүй амлаж тархи угааж байна. Өнөөдөр уул уурхайгаас олж байгаа орлого хэдхэн хүний халаасанд орж гадагшаа урсаж нийгэмд ямар ч баялаг бүтээхгүй байна. Эдийн засаг өсөж байгаа гэдэг амьдрал дээр огт худлаа мэдээлэл. Ард түмний амьдрал үнэхээр хэцүүдэж байна. Баабар та хэзээ үнэнийг хэлэх вэ? Та бол Монголын тэргүүний сэхээтэн, таны үгийг олон мянган хүн сонсдог, та үнэхээр шударга үнэний талд зогсвол нийгэмд нөлөөлж чадна, таныг олон мянган залуус дэмжинэ шүүдээ.
2012-01-23
ХАЛХ:
БУРХАН ГЭЖ ЮУ БАЙСАН ЮМ БЭ, ЮУН БУРХАНЫ ШҮД ВЭ, ТЭР БАЛАЙ ДАЛАЙ ЛАМ ГЭДЭГ НЬ Л ТЭР ШҮДЭЭ ШҮТЭЖ МӨРГӨДӨГ ЮМ БАЙГАА БИЗ, МОНГОЛЧУУДЫН АМЬДРАЛЫГ ДЭЭШЛҮҮЛЖ УЛСАА ХӨГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ШҮҮ ДЭЭ, ЮУН ТЭНЭГ МЭДЭЭ ГАРГАСАН ЮМ БЭ
2012-01-23
Монгол хүү:
Юу хэлэх гээд баахан хадуурчихваа. Ерөөсөө ойлгосонгүй. "Нүүрэндээ үстэй адгууст мөргөтлөө доош орно гэдэг мөхлийн шинж тэмдэг биш өөр юуных байх вэ" хэмээн монгол хүний хийморь болсон морин эрдэнийг гутаан доромжилсон байх юм. Морины оронд үхсэн хүний шүдийг шүтэх бололтой. За, за ерөөсөө ойлгосонгүй.
2012-01-23
sss:
morind morgono gedeg neeree sonin l yum bna molor erdene ch bai yu ch bai orosuud baavgaindaa japanuud zagasandaa morgodog gej yostoi sonsoogui yum bna
ggg:
boov ni oldoogui biz oldson bol erdene zuud avaachaad tavichix tegeed gadnii xumuused uzuulexgui yu