Орон даяар “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аян эхэллээ

Биеийн тамир, спортын улсын хорооноос 2022 оныг иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнд уриалах хүрээнд дөрвөн зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Тухайлбал, Эртэч, идэвхтэй нийгмийг бий болгох, Эртэч идэвхтэй иргэн, Хүртээмжтэй аюулгүй орчин, Нэгдмэл зохицуулалтай тогтолцоог эрхэм болгожээ.
Энэ хүрээнд өнөөдөр буюу хоёрдугаар сарын 16-наас зургадугаар сарын 1 хүртэл орон даяар “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аяныг эхлүүллээ.
Дээрх хугацаанд 21 аймаг, есөн дүүргийн Биеийн тамир, спортын байгууллагын спорт заал, танхим 06:30-07:30 цагийн хооронд үнэ төлбөргүй болж байгаа юм.
Иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэхийг уриалж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ