ХДХВ-ээс бүрэн эмчлэгдсэн дөрөв дэх тохиолдол бүртгэгдлээ

Аюулт ХДХВ өвчнөөс бүрэн эмчлэгдсэн хүний тоо дөрөв болсон талаар WSJ сэтгүүл мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Нью-Йоркийн эмч нар үүдэл эс шилжүүлэн суулгах, цус сэлгэх аргаар ХДХВ-тэй хүнийг бүрэн эмчилсэн байна.
ХДХВ өвчнөөс бүрэн эмчлэгдсэн дөрөв дэх хүн нь дунд насны эмэгтэй байсан гэнэ. Түүнд ХДХВ халдварын онош тавьснаас дөрвөн жилийн дараа цусны өвчин мөн илэрсэн байна. Улмаар Нью-Йоркийн эмч нар түүнд үүдэл эс шилжүүлэн суулгаж, цус сэлбэснээр өвчтөн эдгэрч, 2020 оны 10 дугаар сараас хойш тэрбээр ретровирусийн эсрэг эмчилгээнд хамрагдаагүй, халдварын ямар ч шинж тэмдэг илрээгүй гэнэ.
Эмэгтэйг эмчлэхийн тулд эмч нар түүний төрөл садны хүнээс авсан үүдэл эсийг шилжүүлэн суулгасан бөгөөд энэ төрөл садангийн хүн нь вирус үржихэд саад болдог ховор генийн мутацитай үүдэл эстэй байсан аж.
Энд дуулгахад, 2020 онд ХДХВ өвчнөөс илааршсан гурав дахь тохиолдлын талаарх мэдээлэл гарч байлаа. Бүрэн эмчлэгдсэн гурав дахь хүн нь Бразилийн 36 настай иргэн байсан бөгөөд түүнд ретроиврусийн эсрэг бэлдмэл, никотинамидын курс эмчилгээ хийснээр эдгэрсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ