Д.Энхсайхан: УИХ-ын дарга Г.Занданшатар аа нойрноосоо сэр
2022-02-16

 

Иргэн Д.Энхсайхан Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудлаар УИХ-ын даргад шаардлага хүргүүлж байна. 

 

Иргэн Д.Энхсайхан "УИХ Хөгжлийн банкны дээрмийн асуудлыг шийдэхийг хүсвэл долоо хоногийн дотор хуулиа гаргаж, бүрэн цэгцлэх боломжтой. Аливаа төрийн шийдвэр ард түмнийхээ хүсэл эрмэлзэлд тулгуурлаж гарах ёстой. Ард түмэн шударга ёс хүсч байна. 

 

Хөгжлийн банкны асуудлыг энгийнээр тайлбарлавал, Монголын ард түмэн УИХ-ын дарга Г.Занданшатарт цалин хөлс, төрийн хамгаалалт авч өгөөд 1000 хонь хадгалуулж байгаа юм. Гэтэл Г.Занданшатар дарга 1000 хониноос 600 хонийг нь чононд алдсан. УИХ-ын индэр дээр зүүрмэглээд, унтаад сууж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар аа та нойрноосоо сэр. Улс орныг чинь дээрэмдээд байна. УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулж, Хөгжлийн банкны асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байна. Тиймээс өнөөдөр энэ мэдэгдлийг хийж байна" гэж мэдээллээ.

 

 

М.Насан 

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
ЭНЭ ХҮН МАШ ЗӨ ШААРДЛАГ АТВЬЖ БАЙНА. ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХУЛГАЙЧИД ГАНБЯМБЫН ХҮҮ МОНГОЛБАНКНЫ ТЭРГҮҮН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ ГЭГДЭХ ДӨЛГӨӨНӨӨС ЭХЛЭЭД ЭХНЭЭСЭЭ ЯЛ ЗАВШИЖ ЭХЭЛЛЭЭ. ТҮМЭН ООН СЭРЭГТҮН.
2022-12-09
ккккк бас нэг жоохон попрох санаатай айн.
2022-02-17
зочин:
Шударга залуу байна даа.
2022-02-16