ОСНААУГ-ынхан дур мэдэн хэрэглэгчийг сүрдүүлжээ

img

ОСНААУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх дөрөвдүгээр төвийн байцаагчийн айлд өгсөн албан мэдэгдэл өнөөдөр олон нийтийн сүлжээний тренд сэдэв болов. Тус мэдэгдэлд ус, дулааны төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд Монголбанкны мэдээллийн санд оруулна хэмээн хэрэглэгчийг сүрдүүлжээ.

Энэ талаар эрх бүхий байгууллагаас ямар ч зохицуулалт хийгдээгүй байна. Монголбанк энэ асуудлаар ямар ч тушаал, шийдвэр гараагүй гэсэн тайлбарыг өгч байна. Тэгэхээр ОСНААУГ-ын даргаас эхлээд байцаагч хүртэл хэнд нь ч хэрэглэгчдэд ийм мэдэгдэл хүргүүлэх эрх байхгүй гэсэн үг. Монголбанк мэдээллийн сандаа оруулах эсэхээ шийдээгүй байхад оператор компанийнхан дур мэдсэн нь энэ аж.

ОСНААУГ-аас үйлчилгээний хураамжаа төлөөгүй хэрэглэгчийн мэдээллийг Монголбанкны мэдээллийн санд оруулах талаар 2020 онд Монголбанкинд ханджээ. Монголбанк судална гэсэн хариу өгсөн ч коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалан ОСНААУГ-ын хүсэлт шийдэгдэхгүй хойшилсон байна.

Хүсэлт нь шийдэгдэхгүй, хойшилсоор байгаа учраас ОСНААУГ-ынхан өөр арга хэрэглэхийг хүссэн бололтой. Тиймдээ ч хууль бусаар, дур мэдэн хэрэглэгчээ сүрдүүллээ. ОСНААУГ-ын Гэрээ эрхзүйн мэргэжилтэн Р.Жамъяндорж “Нэг байцаагчийн үйлдэл” гэсэн тайлбарыг өгч байна. Өөрөөр хэлбэл хэрэглэгчдэд үйлчлэх дөрөвдүгээр төвийн байцаагч удирдах газартай мэдэгдэхгүйгээр хэрэглэгчдэд тийм мэдэгдэл өгсөн гэж байна. Тиймээс сануулга өгсөн гэнэ. Хэрвээ тайлбар бодит бол удирдах газар цаашлаад Монголбанкнаас том эрх мэдэлтэй байцаагч аж.

ОСНААУГ-ыг тойрсон асуудал мундахгүй олон. Засгийн газраас цар тахлын үед айл өрх, албан байгууллагад дэмжлэг үзүүлэх зорилгоор хэрэглээний төлбөрөөс чөлөөлсөн. Тог цахилгаан, ус дулаан, уур, хогны мөнгийг Эрдэнэт үйлдвэр төлсөн. Харин энэ дундаа ОСНААУГ-ын удирдах албан тушаалтнууд багагүй мөнгө “идсэн” хэрэг АТГ-т шалгагдаж буй. Айл өрх, албан байгууллагын ус, дулааны төлбөрт илүү бичилт хийх замаар төрөөс хоёр тэрбум төгрөг завшсан байж болзошгүй баримт бий.

Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдийн дарга, нягтлан нартаа үүрэг өгч, ус дулааны төлбөрт илүү бичилт хийхийг даалгадаг албан тушаалтнууд хэрэглэгчийг мэдэгдлээр сүрдүүлэхийг бол энүүхэнд хийнэ. Хэрэглээний төлбөрийг төрөөс даасан халхавчин дор юу өрнөснийг хууль хяналтын байгууллага, хэрэглэгчдийн эрхийг хамгаалах газар анхааралдаа авахад илүүдэхгүй.

Б.Хэрлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Бөөрөө зарах гэж олон жил зүтгэсний эцэст бөөрийг минь (780,000 доллар) худалдаж авсан Энэтхэгээс ирсэн ADITY-д баярлалаа. Имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM:
Бидэнд эрүүл мэндийн хувьд сайн бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа бөгөөд бид донорыг бүх үйл явцын туршид зохих ёсоор нь асарч хамгаалах болно. Бөөрний үнэ нь 780,000 доллар. Бидэнтэй имэйл хаягаар холбогдоно уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Би бөөрний мэс засал, бөөрний өвчнийг эмчлэх чиглэлээр мэргэшсэн манай эмнэлгийн нефрологич. Бид Турк, Монгол, АНУ, Малайз, Дубай, Кувейт, Австри, Герман, Испани зэрэг улсуудад донорын салбартай бөөр худалдан авах, шилжүүлэн суулгах мэс заслыг хөнгөвчилдөг. Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарах сонирхолтой бол имэйлээр бидэнтэй холбоо барина уу. Баярлалаа
2026-02-07

DURAARAA YANHNUUD BEE
2022-02-17
Байрны мөнгө яагаад 2 дахин нэмэгдчихэв?
2022-02-17
Монгол банк ямар ч хамаагүй:
Хөөрхий өмбүүнүүд Төр нь ч төр, иргэд нь ч иргэд
2022-02-16
Иргэн:
ОСНАА-н байцаагч нэртэй ёс зүйгүй, харьцааны соёлгүй нөхдүүд байдаг. эхлээд гарсан төлбөрөө зүгээр нэхэмжлээд дараа нь төлөөгү бол үе шаттай арга хэмжээ аваад явмаар юм. Юу юуны туханд гүй сар бүр нэхэмжлэл ирүүлэх бүрдээ занасан сүрдүүлсэн, хаана бооно гэсэн үгтэй мессеж ирүүлдэг. Бас болоогүй Өөрт хамаагүй Цахилгаан тасалж солиорно. Удирдлагууд нь анхаардаггүй юм байлгүй.
2022-02-16
НААД БАЙГУУЛЛАГАА ТАТАН БУУЛГА.
2022-02-16
иргэн:
Ийм л улс оронд амьдраад байгаа шдээ.
2022-02-16