G7 Украины асуудлаар уулзалт хийнэ

img

G7-ийн орнуудын Гадаад хэргийн сайд нар Украины асуудлаар уулзалт зохион байгуулах эрмэлзэлтэй байгаа гэнэ. Тэд ойрын үед Германд уулзаж магадгүй талаар NHK агентлаг мэдээлжээ. 

 

Тодруулбал, Украинтай холбоотой нөхцөл байдлыг хэлэлцэхээр G7-ийн Гадаад хэргийн сайд нар Аюулгүй байдлын Мюнхений баг хурлын хүрээнд энэ долоо хоногийн сүүлээр уулзаж магадгүй гэнэ. 

 

Одоогоор энэ зөвлөгөөнд Японы Гадаад хэргийн сайд Ёсимаса Хаяси оролцох эсэх асуудлыг шийдвэрлэж байгаа аж. Эх сурвалжийн онцолсноор, Японы Гадаад хэргийн сайд энэ уулзалтын үеэр бусад орны сайд нартай тусгайлсан уулзалтуудыг хийх төлөвлөгөөтэй байгаа юм байна. 

 

G7 буюу Долоогийн бүлэг нь олон улсын албан бус клуб юм. Үүнд Их Британи, Герман, Итали, Канад, Франц, Япон, АНУ багтдаг. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ