Лаосын нутагт байх сарьсан багваахайнаас хүнд аюултай коронавирус илэрчээ

Лаосын хойд нутаг дахь агуйд байх сарьсан багваахайнуудаас өмнө нь бүртгэгдээгүй гурван төрлийн коронавирус илрүүлжээ. Эдгээр нь бүгд хүнд халдварлах боломжтой гэж эрдэмтэд таамагласан тухай Nature сэтгүүл мэдээлсэн байна.
"Бид Лаосын хойд хэсэг дэх сарьсан багваахайн сүрэг тээж буй коронавирусүүдийг бүртгэсэн. Өмнө нь бүртгэгдээгүй таван төрлийн эмгэг төрөгчийг ялган авсны дотор BANAL-52, BANAL-103 болон BANAL-236 гэсэн гурав нь SARS-CoV-2-ын ойрын төрөл байна. Эдгээр нь хүнд халдварлах чадвартай" гэж судалгааны багийнхан өгүүлжээ.
Энд дуулгахад, өмнө нь Оросын эрдэмтэд мэдэгдэл хийхдээ Орост байгаа сарьсан багваахайнуудаас SARS-CoV-2 коронавирус илрээгүй, гэхдээ коронавирусийн өөр төрлүүд илэрсэн хэмээж байв. Коронавирусийн өөр төрлүүд ч байдаг бөгөөд эдгээр нь бүхий л нутаг дэвсгэр дэх сарьсан багваахайнаас илэрдэг, гэхдээ энэ нь бага судлагдсан гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ