Киргизийн Ерөнхийлөгч автобус жолооджээ

Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров нэг өдөр "автобусны жолооч болсон" талаар Sputnik мэдээлжээ. Тэрбээр Киргизийн Чуйск мужид ажиллах үеэрээ дотооддоо автобус угсарч байгаа үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, энэ үйлдвэр эхний туршилтын загварыг бэлэн болгосон бөгөөд Ерөнхийлөгч Садыр Жапаров өөрийн биеэр дотоодынхоо автобусыг туршихаар шийдсэн гэнэ. Дотоодын үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор дотооддоо үйлдвэрлэсэн 10 автобусыг худалдан авахаар төлөвлөж байгаа юм байна
Энэ автобусын туршилтын загварыг лаборатори-полигоны туршилтад оруулахаар хилийн чанад руу илгээхээр төлөвлөж байгаа аж. Ийм туршилтад орсны дараа дотоод болон гадаад зах зээлд нийлүүлэх автобусуудыг үйлдвэрлэж эхлэх юм байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ