Chaka Land хамтлаг Монголд ирлээ

"Монгол цуйван хэр вэ" дуугаараа үзэгчдийн танил болсон Японы "Chaka Land" хамтлаг өчигдөр орой Монголд ирлээ.
Тэд нэг сарын хугацаатай Монголд байх бөгөөд олон арга хэмжээнд оролцохоор төлөвлөжээ. Мөн Монгол дуучид, тэр дундаа реппэр Г.Энэрэлтэй дуу хийхээр төлөвлөөд буй аж.
Chakaland хамтлагийн гишүүд "Монгол цуйван идэж үзэхийг хамгийн их хүсч байна" гэж сэтгэгдлээ хуваалцлаа.


М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ