Камила Валиевагийн допинг дуулианы араас Оросын бусад уран гулгагчдыг ч шалгаж эхэлжээ

Оросын уран гулгагч Камила Валиевагийн допинг сорьцтой холбоотой дуулиан гарсны дараа Оросын уран гулгагч Анна Щербакова, Александра Трусова нарыг ч Олон улсын допинг шинжилгээний агентлаг /ITA /шалгаж эхэлжээ. Энэ талаар Оросын Уран гулгалтын холбооноос авсан эх сурвалжтайгаар "РБК Спорт" мэдээлсэн байна.
"Хэвлэлүүдээр Валиевагийн допинг сорьцын талаарх мэдээлэл нийтлэгдэж эхэлсний дараа Щербакова болон Трусова нар дээр ITA-ийн допингийн мэргэжилтнүүд ирсэн. Тэд шээс болон цусны шинжилгээ авсан" хэмээн Оросын уран гулгалтын холбооны эх сурвалж мэдээлсэн байна. Энэ мэдээллийг РУСАДА ч баталсан бөгөөд тамирчдын шинжилгээ ямар нэг асуудалгүй байсан гэж онцолжээ.
Эргэн сануулахад, Оросын уран гулгагч Камила Валиевагийн өнгөрсөн онд өгсөн допинг шинжилгээний хариу эерэг гарсны улмаас түүнийг тэмцээнээс хасах асуудал хөндөгдөж байлаа. Улмаар асуудлыг Спортын арбитрын шүүх хэлэлцэн, 15 настай Камилаг тэмцээнээ үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн юм. Камила Валиева эмэгтэйчүүдийн ганцаарчилсан богино үзүүлбэрийн хөтөлбөрт оролцон 82,16 оноо авч тэргүүлсэн бол Щербакова хоёрдугаарт, Трусова дөрөвдүгээр бичигдсэн. Тэд өнөөдөр буюу хоёрдугаар сарын 17-ны өдөр болон чөлөөт хөтөлбөрт оролцон, өрсөлдөх юм.
Дарамтыг давсан Камила эхний ялалтаа байгуулав
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ