Олимпын үеэр Камила Валиеваг 60 хүн хамгаалж байна

img

Допинг дуулианд нэр холбогдсон Оросын уран гулгагч Камила Валиеваг Бээжинд хамгаалалтад авсан гэнэ. Өдгөө 15 настай охины аюулгүй байдлыг 60 хүн хариуцаж байгаа аж. 

 

Олон улсын олимпын хорооны албан ёсны төлөөлөгч Марк Адамсын өгүүлснээр, хамгаалалтын албаны олон ажилтан Валиевагийн аюулгүй байдлын асуудлыг хариуцдаг гэнэ.

 

"Бид тамирчныг хамгаалахын тулд зохих арга хэмжээ авдаг гэж өмнө нь хэлсэн. Бид хамгаалалтын албаныхантай хамтран ажиллаж, 60 хүн аюулгүй байдлыг хариуцаж байгаа. Мэдээж түүнийг хамгаалах нь нэн тэргүүний зорилт" хэмээн Олон улсын олимпын хорооны төлөөлөгч Марк Адамс мэдэгджээ.

 

Өнөөдөр, хоёрдугаар сарын 17-ны өдөр Оросын дасгалжуулагч Этери Тутберидзегийн шавь нар болох Камила Валиева, Анна Щербакова, Александра Трусова нар ганцаарчилсан эмэгтэй гулгагчдын чөлөөт хөтөлбөрийн төрөлд өрсөлдөх юм. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Аан тэгвэл Хятад улсад ороёын Хатан хаан заларч байгаа юм байна даа яг л лалынхантай адил бараг хүүхдээрээ
2022-02-17