А.Ууганбаяр: Хэт улс төржиж, нэгнээ харлуулмааргүй байна

img

 

“Гантиг Вилла” төслийг хэрэгжүүлэгч “Эй Би Трейд Групп” компаниас Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлттэй холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна.

 

“Эй Би Трейд Групп” компанийн ерөнхий захирал А.Ууганбаяр "Манай компани Зайсанд баригдах “Гантиг Вилла” төслийг 2019 онд худалдаж авсан. 2012 онд Бишрэлт группын охин компанийн анхны төсөл нь “Гантиг Вилла”. Ингээд 2012-2014 он хүртэл угсралтын ажил дуусаад 2016 онд сангийн ажил нь хийгдсэн. "Монгол Мах Экспо" компани нь Бишрэлт группын охин компани. Тэгэхээр тухайн үед Бишрэлт группын охин компаниуд байсан учраас УИХ-ын гишүүн асан Б.Ундармаатай хамаатай гэж ойлгож байгаа. 2019 оноос хойш  “Эй Би Трейд Групп” нь "Монгол Мах Экспо" компанийг 100 хувь худалдаж авсан. Худалдаж авснаас хойш Б.Ундармаа гишүүнтэй холбогдох ямар ч зүйл байхгүй.  

 

“Гантиг Вилла” төслийг Бишрэлт группын охин компани бий болгосон. 2017 онд "Монгол Мах Экспо" компани Хөгжлийн банкнаас зээл авсан. Зээл авахдаа хөрөнгөө барьцаалаад зээл хүссэн боловч барьцаа хөрөнгө нь дутангуут охин компаниудынхаа объектуудыг барьцаалсан. Тэр нь өнөөдрийн “Гантиг Вилла” төсөл юм.

 

Манайх 32 тэрбум төгрөгийн зээл аваад 8.4 тэрбум төгрөгийн зээл төлсөн. "Монгол Мах Экспо" компанийн барьцаанд тавьсан “Гантиг Вилла” төслийн үнэлгээ 91 тэрбум төгрөг.  Манайх хангалттай барьцаатай. “Гантиг Вилла” төсөл нь нийт 15 объектоос бүрдэнэ.  Үүнээс 9 нь Хөгжлийн банкинд барьцаатай байгаа. 

 

Хэт улс төржиж, нэгнээ харлуулмааргүй байна. Зээл  авсан компаниуд луйвардаагүй.Бид УИХ-ын гишүүн асан Б.Ундармаатай ямар хамааралгүй" гэж мэдээллээ.

 

М.Насан

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хариулт:
УНдармаатай хамааралтай юу эс хамааралтай юу гэж ард түмэн асуугаагүй.Хууль хяналтын байгууллага нь тогтооно биз дээ.Хамааралгүй ,хамаахалтай гээд тархи угаах хэрэггүй.Хамааралтай байх мөгадлалтай юм байна гэдэг хар төрөв
2022-02-17
болд:
ингэж яриад нэмэр болдог байх.тэгээд ямар ч хариуцлага хүлээхгүй.х.банкны энэ ажиллагаа ер нь шувтарсан цагаан бөмбөг даа бууж байна.оюунэрдэнэ огцорлоо болнодоо
2022-02-17
Ундармаа Ариунболд хоёрт үхтлээ муриулна даа хөөрхий
2022-02-17
Мөнх:
Яриа чинь хамаарлаа нотлоод бгаа юм биш үү.
2022-02-17
Хариулт:
УНдармаатай хамааралтай юу эс хамааралтай юу гэж ард түмэн асуугаагүй.Хууль хяналтын байгууллага нь тогтооно биз дээ.Хамааралгүй ,хамаахалтай гээд тархи угаах хэрэггүй.Хамааралтай байх мөгадлалтай юм байна гэдэг хар төрөв