Чехийн Ерөнхийлөгч: АНУ-ын тагнуулууд дахин шившгээ дэлгэлээ

Америкийн тагнуулын албаныхан сүүлийн жилүүдэд гурвантаа шившигт байдалд орсон гэж Чехийн Ерөнхийлөгч Милош Земан мэдэгджээ. Харин энэ удаад Украинд дайн эхлэх гэж байгаа талаар ташаа таамагласан хэмээн тэрбэрэ онцолсон байна.
"Би хэдэн өдрийн өмнө л хэлж байсан, ямар ч дайн болохгүй гэж би бодож байна. Учир нь ашиг тус биш асар их хохирол авчрах ажиллагааг эхлүүлэх тийм солиотой хүмүүс оросууд биш" хэмээн Земан Idnes-т өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Тэрбээр, Америк Иракаас үй олноор хөнөөх зэвсэг олно гэж найдсан ч түүнийгээ олоогүй нь алдаа байсан. Хоёрдугаарт, Талибан хөдөлгөөн хэзээ ч Кабулд хүрэхгүй гэж таамаглаж байсан ч энэ нь алдаж, ээлжит шившигт байдалд америкчууд орсон хэмээн Земан өгүүлсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ