Хонконгийн бүх оршин суугчаас коронавирусийн шинжилгээ авна

img

Хонконгт коронавирусийн халдвар нэмэгдэж байгаатай холбогдуулан бүх оршин суугчаас шинжилгээ авах шийдвэрийг эрх баригчид гаргажээ. Энэ талаар  The Standart мэдээлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, өдөр бүр нэг сая хүртэлх хүнээс шинжилгээ авахаар төлөвлөж байгаа гэнэ. Хонконгийн оршин суугч бүр гурван долоо хоногийн хугацаанд коронавирусийн шинжилгээг гурвантаа өгөх ёстой аж. Шинжилгээнд хамрагдах энэ журмыг зөрчсөн иргэдийг 10 мянган хонконг доллар (shuud.mn: монгол мөнгөөр 3,3 сая төгрөг )-аар торгохоор болсон байна.

 

Бүх оршин суугчаас шинжилгээ авахад лаборатори хүрэлцэхгүй тул зарим сорьцыг Шэньжэнь рүү илгээхээр болжээ. Хонконгт вирусийн дэгдэлт өндөр байгаа тул нэмэлтээр түр лаборатори байгуулах цаг хугацаа байхгүй гэж эх сурвалж мэдээлжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ