Америкийн хилийг робот нохой хамгаална

img

Мексиктэй хиллэдэг, 3000 гаруй км урттай АНУ-ын хилийг робот ноход хамгаалахаар болжээ. Америкийн Дотоодын аюулгүй байдлын департаментын энэхүү төслийн талаар The Guardian мэдээлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, робот ноход өмнө нь Нью-Йоркийн цагдаагийнханд гудамжинд эргүүл хийхэд тусалж байсан бол Гонолулуд орон гэргүй хүмүүсийг коронавирусийн шинжилгээнд хамруулахад ийм роботыг ашиглаж байжээ.

 

Харин хил рүү сайжруулсан загварын роботуудыг илгээх аж. Эдгээр робот нохдод дулаан мэдрэх, шөнийн цагаар харах зэрэг төрөл бүрийн камерууд, зэвсэг илрүүлэх гэх мэт мэдрэгчүүд суурилуулсан гэнэ. Мөн онолын хувьд эдгээр нохдыг 1200 метрийн тусгалтай буугаар зэвсэглэж болох ч одоогоор энэ талаар яригдаагүй байгаа аж.

 

Хил хамгаалах робот ноход нь элс, чулуу, хотгор гүдгэртэй замыг туулах чадвартай, робот нохойн нэг бүрийн үнэ нь 90-150 мянган евро гэнэ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ