Бүх төрлийн зээлийн хүүг бууруулах албан шаардлагыг УИХ, Засгийн газарт хүргүүлнэ

img

 

Өнөөдөр болох  үйл явдлын тоймыг хүргэж байна.

 

9.00 цагт Үндэсний Статистикийн Хорооноос "Статистикийн арга, арга зүй" сэдэвт хэлэлцүүлгийг Zoom-ээр зохион байгуулна.

 

10.00 цагт БШУЯ-ны гадна Төрийн бус өмчийн цэцэрлэгийн холбооноос жагсаал зохион байгуулна. Утас: 80089518

 

10.45 цагт МҮЭХ-ны байранд үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас шатахуун, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн үед хэрэглээний бүх төрлийн зээлийн хүүг бууруулах албан шаардлагыг УИХ, Засгийн газарт хүргүүлэх талаар мэдээлнэ. Утас: 88007709, 99027019

 

11.00 цагт ЭМЯ-наас коронавирусний нөхцөл байдлын талаар мэдээлнэ.

 

11.00 цагт Ардчиллын ордонд Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан, Монголын Урчуудын эвлэлийн гишүүн Л.Хадбаатарын “ТҮҮЧЭЭ ЦАГ 3” уран зургийн үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 91917646

 

11.00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд Увс аймгийн МАН-ын дарга на­­­­рын авлигын гэмт хэргийн та­­­­­­лаар тус аймгийн Засаг дарга асан Д.Цэнд­­­­­­сүрэн мэдээлнэ.

 

12.00 цагт Хэлний бодлогын үндэсний зөвлөлд ард түмний дунд хэрэглэдэг ч сонин хэвлэлд ашиглагддаггүй үгийг цуглуулах, хэрэглээнд нэвтрүүлэх зорилготой “Ардын төслийн хэл”  уралдааны дүнг танилцуулна. Утас: 89891524

 

15.00 цагт "Тэнгис" кинотеатрт Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч, багш Д.Маамхүү агсны гэгээн дурсгалд зориулан бүтээсэн “Сэтгэлд харвасан туяа” уран сайхны киноны нээлт болно. Утас: 96696674

 

17.00 цагт "B Contemporary" галерейп "ЛГБТИК+ Уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн"-гийн нээлт болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ