Victoria-s Secret-ийн нүүр царайгаар анх удаа Дауны синдромтой загвар өмсөгч тодров

img

Пуэрто-Рикогийн София Хирау Victoria-s Secret брэндийн нүүр царай болсон анхны Дауны синдромтой загвар өмсөгч болжээ. Тэрбээр 17 загвар өмсөгчийн хамт компанийн шинэ сурталчилгаанд оролцсон талаар NBC мэдээлсэн байна. 

 

София Love Сloud Collection цувралын гэрэл зургуудаасаа Инстаграм хуудсандаа хуваалцаж, мөрөөдлийг нь биелүүлсэнд Victoria-s Secret брэндэд талархаж байгаагаа илэрхийлжээ. 

 

"Би энэ тухай мөрөөдөж байсан, мөн зорилгодоо хүрэхийн тулд ажилласан. Ингээд миний мөрөөдөл биеллээ. Би Victoria-s Secret -ийн Дауны синдромтой анхны загвар өмсөгч боллоо!" хэмээн 24 настай Хирау бичжээ. 

 

Хирау 2019 онд Пуэрто-Рикод загварын ертөнцөд хөл тавьсан байна. Үүнээс нэг жилийн дараа тэрбээр Нью-Йоркийн загварын долоо хоногт анх удаа оролцжээ. Хирау хувцас, аксессуарын Alavett хэмээх цахим дэлгүүр ажиллуулдаг. Түүнчлэн Дауны синдромтой хүмүүсийг дэмждэг "Хязгааргүй" төслийг хэрэгжүүлдэг аж. 

 

 

Г.Бямбасүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ