Гадаад руу явах иргэд ХӨСҮТ-д шинжилгээ өгнө

img

 

Гадаад руу явах иргэд ХӨСҮТ-д шинжилгээ өгнө. Тодруулбал, Хоёрдугаар сарын 11-нд Монгол Улсаас БНСУ-руу ниссэн зорчигчдоос гурван эерэг тохиолдол илэрсэн байна. Тиймээс БНСУ-ын Онцгой комиссоос  Монгол Улсын нислэгийг хоёрдугаар сарын 17-ноос хоёрдугаар сарын 23-ны хугацаанд долоо хоног хязгаарлажээ.

 

Иймд гадагшаа зорчих гэж буй иргэдийг олон улсын лавлагаа лаборатори ХӨСҮТ-д шинжилгээ өгөх, бусад лабораториор хийлгэхгүй байх шийдвэрийг гаргасан байна. Монгол Улсаас ирж буй зорчигчдоос эерэг тохиолдол илэрч байгаа учир БНСУ-аас МИАТ компанийн нислэгийг 60 хувь хязгаарласан бөгөөд дамжин өнгөрөх нислэгийг хүлээн авч байгаа аж.

 

М.Насан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иргэн:
Дандаа буруу шийдвэр гаргах юм.
2022-02-18