С.Эрдэнэбаатар: Цалингийн зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулахыг шаардаж байна

img

 

Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас шатахуун, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн үед хэрэглээний бүх төрлийн зээлийн хүүг бууруулах албан шаардлагыг УИХ, Засгийн газарт хүргүүлэх талаар мэдээлэл хийж байна. 

 

МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбаатар "Эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж бусдаас давуу байдал бий болгож, төрийн болон татвар төлөгчдийн мөнгө, гадаадын эх үүсвэрээс олгосон их хэмжээний зээлүүдийг олон жилийн турш улс төрийн намууд бизнес эрхлэгчид зээл авсан ч зээлээ төлөлгүй хүндрэл учруулж байна. Зээлээ төлөхгүй бол ард түмэн, Засгийн газар төлөх шаардлагатай болно. Үүнээс болоод цалин хөлс нэмэгдэхгүй, төрийн бүх төрлийн зардлууд танагдах, шимтгэл татварын байдлаар ард түмэнд ачаалал ирнэ.

 

Иргэдийн цалингийн зээлийг судалж үзлээ. Тодруулбал, 

 

  • Банкны дундаж зээлийн хүү жилийн 19 хувь

  • Бизнесийн зээлийн дундаж хүү 20 хувь

  • Цалингийн зээл хүү 12-18 хувьтай байна. 

 

Тиймээс МҮЭХ-ноос цалингийн зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулах шаардлагыг тавьж байна" гэж мэдээллээ.

 

М.Насан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ