Хятадын эрүүл мэндийн шинжээчид Хонконгт ажиллаж байна

Хятадын анагаах ухааны шинжээчид Хонконгт ажиллаж эхэлжээ. Жэнминь жибао сонины мэдээлснээр, Гуандун мужийн Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн хэлтсийн дарга Кан Минийн удирдсан дөрвөн шинжээч хоёрдугаар сарын 17-ны өдөр Хонконгт очсон байна.
Тэд Маоньсань спортын төвд байх лабораторид ажиллаж эхэлсэн бөгөөд тэд тав хоног Хонконгт ажиллан коронавирусийн халдварын дэгдэлттэй тэмцэх ажилд заавар, зөвлөмж өгөх аж.
Сүүлийн үед Хонконгт коронавирусийн халдварын тохиолдол эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор эрх баригчид Хонконгийн бүх оршин суугчийг шинжилгээнд хамрагдах журам гаргасан. Хонконгт хоёрдугаар сарын 17-ны өдөр 6116 халдварын тохиолдол илэрсэн нь хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож байгаа юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ