Зорчигчидтой гатлага онгоц шатжээ

img

Италийн Euroferry Olympia гатлага онгоц Грекийн Корфу арлаас холгүйхэн Ионы тэнгист шатжээ. ВВС агентлагийн мэдээлснээр, бүх зорчигчийг нүүлгэн шилжүүлсэн, гэмтэж бэртсэн хүн байхгүй гэнэ.

 

Гал гарах үед гатлага онгоцон дээр 237 зорчигч, хөлгийн багийн 51 гишүүн байсан аж. Гатлага онгоц Грекийн Игуменица болон Италийн Бриндизи хооронд зорчиж явжээ.

 

Гатлага онгоц далайд гараад удаагүй байхад шатаж эхэлсэн байна. Гал гарсны дараа онгоцны ахмад нүүлгэн шилжүүлэх хүсэлт илгээжээ. Одоогоор галын шалтгааныг тодруулаагүй байгаа гэнэ. Хэрэг болсон газарт Грекийн Тэнгисийн цэргийн хөлөг онгоцууд ажиллаж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ