Ц.Билэгтсайхан: ЕБС, их дээд сургуулийн кластер голомт нэмэгдэж байна

ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан "Дэлхий дахинд өнөөдрийн байдлаар нийт 414 сая хүн коронавирусийн халдвараар өвчлөөд байна. Манай улсад Омикрон хувилбарын давлагаа буурч байгаа.
Тандалтын судалгааны ажлууд хийгдэж байна. Таван тохиолдлоос дээш буюу кластер голомт 13 бүртгэгджээ. Өнгөрсөн долоо хоногоос эхлэн хичээл сургууль 100 хувь танхимаар хичээллэж эхэлсэнтэй холбогдуулан цэцэрлэг, ЕБС, их дээд сургуулийн кластер голомт нэмэгдэж байна.
ХӨСҮТ нэн хүнд буюу эрчимт эмчилгээний заалттай орны ачаалал улсын хэмжээнээс 7-8 дахин өндөр. Харин хүнд буюу хүчилтөрөгчийн хэрэгцээтэй орны ачаалал 3-4 дахин их байна.
Засгийн газар, ЭМЯ-наас тодорхой шийдвэрүүд гарсан. Эдгээр шийдвэр нь нийгэм эдийн засаг, олон улсын харилцаа, боловсролын хоцрогдлыг арилгахыг дэмжсэн шийдвэр юм. Гэхдээ коронавирус халдварын эрсдэл буураагүй байна. Тиймээс хүн бүр халдвар хамгааллын дэглэмээ баримтлах хэрэгтэй байна" гэж мэдээллээ.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ