МАН: Хөгжлийн банкны зээлтэй холбоотой найман гишүүнээс албан тайлбар авна
2022-02-18

 

МАН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

 

МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар "Хөгжлийн банкны зээлийн асуудалд манай намын нэр бүхий хүмүүс холбогдсон. Өнөөдрийн байдлаар холбогдох хууль хяналтын байгууллагаас нь Хөгжлийн банкны зээлийн асуудалд холбогдоод байгаа хүмүүсийг яллагдагчаар татсан гэсэн мэдээлэл ирээгүй. Хууль хяналтын байгууллагад албан хүсэлт илгээнэ. Хөгжлийн банкны зээлийн асуудалд нэр холбогдоод буй гишүүдээсээ ажлын гурав хоногийн хугацаанд албан тайлбар авна. Тодруулбал, 

 

  • УИХ-ын гишүүн С.Бямбацогт,

  • УИХ-ын гишүүн Г.Амартүвшин

  • УИХ-ын гишүүн Х.Ганхуяг

  • УИХ-ын гишүүн Г.Дамдинням

  • УИХ-ын гишүүн асан М.Билэгт

  • УИХ-ын гишүүн асан А.Сүхбат

  • БХБ-ын дэд сайд асан Ш.Лхамсүрэн 

  • НИТХ-ын төлөөлөгч асан Ш.Үнэнбат нар байна. 

 

МАН-ын Хяналтын Ерөнхий хороо Хөгжлийн банкны зээлтэй холбоотой асуудлыг хэлэлцэж эхэллээ гэж ойлгож болно" гэж мэдээллээ.

 

М.Насан

Shuud.mn
Сонин хачин
Бүгдэд нь энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу, танд бөөрийг 760,000 доллараар зарж, эрүүл саруул байх боломж байна. Fortis эмнэлэг бөөрний хүнд донороос бөөрийг 760,000 долларын үнээр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангид байхын тулд байгаа зүйлээ ашигладаг, хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал тэд боломжтой. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж болно Тэр ч байтугай бид таны визээ хагалгаанд орохоор болон мэс засал хийлгэсний дараа нэн даруй боловсруулахын тулд танд мөнгөний тодорхой хэсгийг төлдөг Хэрэв та байгаа бол тэд танд бэлэн мөнгө өгдөг Сонирхсон хүн эмнэлэгтэй холбогдож болно fortis.hospital.in@gmail.com
2022-02-23
Зочин:
Ер нь УИХ-ын гишүүн, сайд, дарга нар, иргэд хэн бай зээл авах эрхтэй л байх Гэхдээ журмын дагуу авч, зориуалтын дагуу ашигласан уу гэдэг нь л хамгийн чухал байх л даа.
2022-02-19
дандаа үеэ өнгөрөөсөн ач холбогдолгүй хүмүүс бна. одоо ббайгаа хорлол хийсэн гишүүддээ хариуцлага тооцоочээ анандбузар хөөн хэлэлцэх хугацааны оймсчин аяаа
2022-02-19