Францын тэргүүн хатагтай өөрийнх нь талаар цуу тараасан эмэгтэйг шүүхэд өгчээ

img

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны эхнэр Брижит хоёр эмэгтэйг шүүхэд өгчээ. Энэ хоёр эмэгтэй Брижитийг трансжендер хэмээн худал мэдээлэл тараасан гэж үзэн тэргүүн хатагтай ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. 

 

Франс Пресс агентлагийн мэдээлснээр, энэ хэргийг шүүх хурлын эхний сонсгол зургадугаар сарын дундуур байхаар товлогдсон байна. 

 

Францын тэргүүн хатагтай Брижит Макрон өөрийг нь анх төрөхдөө эрэгтэй байсан, трансжендер эмэгтэй гэсэн яриа олон нийтийн сүлжээгээр тархсантай холбоотойгоор шүүхэд хандахаар шийдсэн талаарх мэдээлэл өнгөрсөн оны сүүлээр гарч байлаа.

 

Брижит Макроныг эрэгтэй төрсөн гэх цуу яриа анх хэт барууны үзэлт сайтад гарсан бөгөөд улмаар үүнийг нь бусад хүмүүс шүүрэн авч, олон нийтийн сүлжээгээр таржээ. Тэд Францын Ерөнхийлөгчийн гэргийг Жан-Мишель Тронье гэх нэртэй хүү байсан гэсэн мэдээлэл тараах болсон байна. 

 

Энэ цуу яриаг тараахад Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны өрсөлдөгчид, вакцин эсэргүүцэгчид, QAnon хэмээх үгсэн хуйвалдааны онолыг дэмжигчдын хөдөлгөөнийхөн ихээхэн үүрэг гүйцэтгэж байгаа аж. Улмаар, өдгөө 68 настай, гурван хүүхдийн эх Брижит Макрон энэ цуу яриатай холбоотойгоор шүүхэд нэхэмжлэл гаргахаар бэлдэж байгаа талаар түүний өмгөөлөгч мэдэгдсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ