Вакцинаас үүдсэн дархлаа өвчлөлийн дараах дархлаанаас илүү байна

Коронавирусийн халдвараас сэргийлэх вакцин тариулсны дараа үүссэн эсрэг биетүүд нь ковид өвчин тусаад эдгэрсний дараа үүсэх эсрэг биетээс илүү үр дүнтэй байгаа гэнэ. Ийм дүгнэлтийг Стэнфордын их сургуулийн эрдэмтэд судалгааныхаа дүнд гаргасан бөгөөд тэдний судалгааны ажил Cell сэтгүүлд нийтлэгджээ.
Судлаачид Пфайзер вакцины Стэнфордын эмнэлзүйн туршилтын оролцогчид болон цар тахлын эхэн үед коронавирусийн халдвар тусаж, эмчлэгдээд гарсан хүмүүсийн SATS-CoV-2-ийг эсэргүүцэх эсрэг биетийн төвшин, төрлүүдийг харьцуулсан байна.
Судалгаанаас харахад вакцин тариулсан хүмүүст эсрэг биетитйн төвшин өндөр, дархлааны хариу үйлдэл сайн үүссэн байсан гэнэ. Гэхдээ хэсэг хугацааны дараа энэ үзүүлэлт буурч байгаа нь тогтоогджээ.
Харин халдвар авсан хүмүүст эсрэг биетийн төвшин харилцан адилгүй байсан бөгөөд халдвар авсны дараагаар эдгээр нь буурч байгаа нь судалгаагаар тогтоогдсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ