Камила Валиеваг төрийн шагналаар шагнана

img

Оросын уран гулгагч Камила Валиева Бээжингийн олимпын уран гулгалтын ганцаарчилсан төрөлд дөрөвдүгээр байранд орсон ч түүнд төрийн шагнал гардуулахаар болжээ. Энэ талаар Төрийн думын гишүүн Дмитрий Свищев мэдэгдсэн байна. Түүний өгүүлснээр ОХУ-ын Спортын сайдтай Валиеваг шагнах асуудлыг хэдийнэ хэлэлцсэн гэнэ.

 

"Одоогоор чухам ямар шагнал гэдэг нь тодорхойгүй. Энэ асуудлыг Ерөнхийлөгчийн захиргаа шийднэ. Камилаг нисэх онгоцны буудал дээр олимпын аваргад үзүүлдэг шиг хүндлэл үзүүлэн угтана, учир нь тэр аварга шүү дээ. Түүнд анхаарал, халамж тавина. Бидний өмнө их ажил, урт удаан амьдрал байна" хэмээн Свищев өгүүлснийг "Чемпионат" дамжуулжээ.

 

Оросын Спортын яамны мэдээлснээр, олимпын дүнгээр бүхий л ялагчид, шагналтнууд болон тэдний дасгалжуулагчид төрийн шагнал хүртэх юм байна.

 

Камила Валиева багийнхаа бүрэлдэхүүнд орон тэмцээнд оролцож, Оросын олимпын хорооны уран гулгалтын баг багаараа ялалт байгуулсан ч өнөө хэр медалиа гардаж аваагүй байгаа юм. Энэ нь Камила Валиевагийн сорьцоос хориотой бодис илэрсэнтэй холбоотой. Валиевагаас өнгөрсөн оны 12 дугаар сард Оросын АШТ-ий үеэр авсан допинг сорьцоос триметазидин гэх хориотой бодисын жагсаалтад багтдаг бодис илэрсэн байна. 

 

Улмаар Валиеваг олимпоос хасах асуудал хөндөгдсөн ч Спортын Арбитрын шүүх түүнийг тэмцээнээ үргэлжлүүлэх боломж олгосон. Харин хэрэг бүрэн шийдэгдээгүй тул Валиева ганцаарчилсан төрөлд эхний гурван байранд орсон нөхцөлд шагнал гардуулах ёслол болохгүй, түүнчлэн багийн төрлийнхний медалийг ч хэрэг эцэслэтэл гардуулахгүй гэж Олон улсын олимпын хороо шийдсэн юм. 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Агуу орос орны агуу уран гулгагч жаахан охин КАМИЛА ВАЛИЕВА ертөнцийн гөйхамшиг
2022-02-20
Камила Олимпийн аварга шүү:
Аварга. Өнөөдөр Бээжингийн Олимпоос Шербакова гээд өөр аварга төрчихөөд байхад дэлхийн хүмүүс Камилаг ярьсаар л байна. Шербакова мундаг сайн уран гулгагч. Тэхдээ Камила бол онцгой, тасархай тэс өөр агаар шүү
2022-02-20
Гуц чи:
Гошногоо арчиж чадхгүй байж муу эргүү дагз чинь. Мэлмий НЬ сохор, сонор нь битүү, мэдрэмж нь таг харанхуй муу сда чинь КАМИЛА БОЛ БУРХАНААС ЗАЯАСАН ТӨРМӨЛ АВЬЯАСТАЙ УРАН ГУЛГАГЧ
2022-02-20
Шагналын нэр нь:
Алтан допинг
2022-02-20
Гуц чи:
Гошногоо арчиж чадхгүй байж муу эргүү дагз чинь. Мэлмий НЬ сохор, сонор нь битүү, мэдрэмж нь таг харанхуй муу сда чинь КАМИЛА БОЛ БУРХАНААС ЗАЯАСАН ТӨРМӨЛ АВЬЯАСТАЙ УРАН ГУЛГАГЧ
zochin:
OK OK ter jaaxan oxin uls ornyxoo omnoos iim aldaag gargasan shuu Tuunees bish chadaxguidee aldaa gargasan yum bishee
2022-02-20
zochin:
aguu Oros oron
2022-02-19