Шинээр 606 халдварын тохиолдол батлагдаж, 2 хүн нас барлаа

img

 

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд шинээр 606 халдварын тохиолдол батлагдлаа. Үүний 285 Улаанбаатарт, 321 орон нутагт бүртгэгдэв.

 

Мөн хугацаанд халдварын улмаас 2 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 2085 болж байна.

 

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 5052 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 1341 хүний биеийн байдал хөнгөн бол 45 хүн нэн хүнд байна.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ