МАН-ын жүжиг

img

Төрийн тэргүүний суудлаас эхлээд УИХ, Засгийн газрын танхимыг дүүргэсэн МАН-аас ард түмэн ихийг хүлээж буй. Тэр дундаа шударга бус байдалтай хийх тэмцлийг илүү чухалчилж, хэдийнэ бохирдож, шавар шавхайтайгаа хутгалдсан төрийг хэрхэн цэвэрлэхийг иргэд анхааралтай харж, ажиглаж байгаа. Ард түмний энэ хүлээлтийг МАН улс төрийн тоглоомондоо ч чамгүй сайн ашиглаж байна.

 

 

Эхлээд МАН дүрмэндээ өөрчлөлт оруулж, эерэг байдлыг үүсгэв. Авлига, албан тушаалын асуудалд орооцолдсон л бол өршөөхгүй гэж дүрмэндээ тусгалаа. Эрх баригч намын удирдлагууд ч дүрмийн энэ өөрчлөлтөө тоть мэт давтаж, нийгэмд багагүй хүлээлтийг үүсгэв. Гэвч МАН-ын хариуцлага тооцсон шийдвэр нийгмийн хүлээлтийг давсангүй. Олон нийтийн сүлжээний хэрэглэгчдийн тодорхойлсоноор МАН “шүдгүй арслан”-уудыг зайлуулж, жүжиг тавилаа.

 

МАН-ын хөөсөн УИХ-ын гишүүн асан Г.Солтан, Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Б.Батзориг, Д.Хаянхярваа нар аль хэдийн улс төрөөс арчигдсан хүмүүс. Хаана ч нэр дэвшсэн ард түмний дэмжлэгийг авахаасаа нэгэнт өнгөрсөн хар бараан түүхтэй хүмүүс гэсэн үг. Өөрөөр хэлбэл МАН хөөсөн, хөөгөөгүй ард түмэн тэднийг улс төрөөс зайлуулаад өгсөн.

 

Тэд мэдээж МАН-д тус нэмэртэй байсан нь ойлгомжтой. Наанадаж л таван тойргоос МАН-д УИХ-ын суудал авчирч байсан хүмүүс. Энэ удаа ч МАН-д хэрэг боллоо. Нийгэмд хүлээлт үүсгээд байсан намын дүрмийн өөрчлөлтөө хэрэгжүүлсэн нэр зүүхэд муу нэртэй, луу данстай тэд МАН-д тус нэмрээ үзүүллээ. МАН авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүстээ хариуцлага тооцсон уу, тооцсон. Ард түмний амыг таглалаа.

 

Нийгмийн хүлээлт их өөр байлаа. Өөрөөр хэлбэл Хөгжлийн банкнаас зээл авсан гишүүдийн асуудал яригдана гэсэн хүлээлт байв. Эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, ард түмний боломжийг хулгайлсан төрийн түшээдээс МАН-ын цэвэрлэгээ эхэлнэ гэж хүлээж байв. Гэвч эрх баригч нам хэдэн “шүдгүй арслан”-гаар туг тахиж, жинхэнэ асуудал яригдаж буй хүмүүсээс тайлбар авах төдийхнөөр аргацаахаар шийджээ.

 

МАН-д тайлбар өгөх хүмүүс

 

  • УИХ-ын гишүүн С.Бямбацогт,

  • УИХ-ын гишүүн Г.Амартүвшин

  • УИХ-ын гишүүн Х.Ганхуяг

  • УИХ-ын гишүүн Г.Дамдинням

  • УИХ-ын гишүүн асан М.Билэгт

  • УИХ-ын гишүүн асан А.Сүхбат

  • БХБ-ын дэд сайд асан Ш.Лхамсүрэн 

  • НИТХ-ын төлөөлөгч асан Ш.Үнэнбат

 

Үнэн хэрэгтээ эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, ард түмний боломжийг хулгайлсан төрийн түшээдээс хариуцлага эхлэх ёстой. Тэдэнд хариуцлага тооцож байж дараагийн албан тушаалтнуудад сануулга, анхааруулга болох учиртай. Ард түмэн эрх баригч МАН-аас ийм л зүйлийг хүсэж байгаа.

 

Ард түмний нэрээр төрд сонгогдож, томилогдчихоод ард түмний боломжийг хулгайлаад байгаа хүмүүсээс салаагүй цагт МАН хичнээн уран донгодоод нэмэргүй. Ард түмэн улс төрийн жүжиг гэдгийг нь хангалттай харж, дараагийн сонгуулиар ямар дүн тавихаа ч бодоод эхэлсэн биз.

 

Б.Хэрлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Энэ бол зовхон эхлэл байхаа одоо банкны TУЗ -ын дарга ,гишууд байсан хумууст дараагийн удаа хариуцлага тооцож одоо хашиж бгаа албан тушаал дэд сайд торийн нарийн бичиг газар хэлтэсийн дарга гуйцэтгэх захирал дэд захиралуудаас нь зайлуулах хэрэгтэй намын удирдлага еронхий сайд мэдэж бгаа байхаа цаашаа торийн омчит комрани ГОК-ын захиралуудыг солих хэрэгтэй тэд намын нэр хундыг унагаад бна шуу дээ
2022-02-21
LALRUUD.
2022-02-21
Shark geel peediigeed baisan uhsen baas...hulgaich baij
2022-02-21
Ард:
Хулгайлсан бол төл, шоронд суу \хулгайлчхаад шоронд суугүй гээд байна\, амьдралаа хэнээр ч заалгах хэрэггүй,төрд хандах бидний хандлага өөр, энэ цөөхөн монголыг аварч байсан, төрийг доог хийх нь гадны гар хөл, өвчнийг эрх чөлөөгөөр эдгээх болуу, хэр онох... харин ТББ-ыг ашиглаж сурмаар... эхлэл байж төгсгөл ирнэ..:
2022-02-21
Иргэд бид ингээд л хууртсаар байх уу
2022-02-21
уншигч:
усны мөнгө нэмэгдлээ 7 сард тогны мөнгө нэмэгдэнэ гэнэ. хүнс бараа тантаггүй нэмэгдсэн. бензинийг хулгайч нохой шиг өчнөөн нэмсэн. энэ улсад яаж амьдрах ёстойг тэр нам дагасан далдагнуур гарууд хэлээд заагаад өгөх юм бишүү. энэ нийгмийн ёс суртахуун шударга ёс хүүхдийн хүмүүжил ч гэх шиг асуудлууд бүүр хог дээр хаягдсан. дууссан. тэгчихээд ганц чаддаг юм нь барьж хорьж шоронд хийх. хогын нийгэмд амьдарч байна шүү
2022-02-21
rtrt:
Жүжиг байна уу юу байна уу ямар ч байсан эхэлж байгаа л бол болоошд. Юун ч муу санаатайын. Эхлүүлээд авна гэдэг бол 1000 лан.
2022-02-21