Дархлаажуулалтын IV тунгийн хамрагдалт 5.8 хувьтай байна

Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 10, II тунд 13, III тунд 77, IV тунд 67, нийт 167 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын I тунгийн хамралт 75.2 хувь, II тунгийн хамралт 72 хувь, III тунгийн хамралт 53 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 5.8 хувь байна.
Зорилтот бүлгийн буюу 3035 (25.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.680 (77.3 хувь), 16-17 насны 27.070 (79.9 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ