Олимпын аварга Аннагийн аав: Гэрийнхээ тавилгыг эвдэж, дуу ч гарахаа байсан

Бээжингийн олимпын наадмын уран гулгалтын төрлөөр алтан медаль хүртсэн Анна Щербаковагийн аав охиноо үзүүлбэрээ толилуулж байх үеэр гэртээ "үймээн дэгдээжээ". Тэрбээр энэ талаар сэтгүүлчдэд ярихдаа, маш их сандарч, сэтгэл хөдлөлөө барьж дийлээгүй тул гэрийнхээ тавилгуудыг нурааж эхэлсэн хэмээсэн байна.
"Гэрийнхээ тавилгануудын талыг нь эвдчихсэн. Дуу ч гарахаа больсон. Их сандарсандаа тэр. Бид охиноо уран гулгалтаас гаргахыг хүссэн ч Анюта охин маань "Санахын ч хэрэггүй" гэж байсан юм. Ингээд л бид энэ сэдвээр дахиж яриагүй дээ" хэмээн Аннагийн аав Станислав Щербаков "Россия 1" сувгаар ярьжээ.
Харин олимпын аваргын ээж нь охиныхоо үзүүлбэрийг огт үзэж чадаагүй гэнэ. Сэтгэл хөдлөлөө дарж, тайвширсан хойноо л үзнэ хэмээн Юлия Щербакова ярьсан байна.
"Үзүүлбэрийг нь огт үздэггүй, маш их санаа зовдог" хэмээн олимпын аваргын ээж өгүүлжээ.
Олимпын аварга болсон Щербакова Москвагийн сургуульд 11 дүгээр ангид суралцахын зэрэгцээ дасгалжуулагч Этери Тутберидзегийн багт уран гулгалтаар хичээллэдэг юм.
Анна Щербакова: Би сандраагүй, зүгээр л сэтгэл хөдлөл дуусчихсан
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ