Э.Жамуха: Энэ хичээлийн жилд сурагчдаас Монгол хэл, бичгийн шалгалт авах боломжгүй

img

 

”Олон улсын эх хэлний өдрийг тохиолдуулан судлаач Э.Жамуха Монгол Улсын боловсролын салбарын талаар мэдээлэл хийж байна.

 

Судлаач Э.Жамуха "Монгол Улсын Үндсэн хуулинд Монгол хэл бол төрийн албан ёсны хэл мөн гэж заасан байдаг. Эндээс Монгол хэл гэж юу вэ гэдэг асуулт гарч ирнэ. Энэ асуултны хариултыг Монгол хэлний тухай хуулиас хайх хэрэгтэй байх. Монгол хэлний тухай хуулинд Монгол хэл гэдэг тодорхойлолтыг оруулж өгсөн. Тодорхойлолтыг нь яаж ч уншсан Монгол хэл гэж Монгол хэлийг хэлнэ гэсэн тодорхойлолт байна. 

 

Уламжлалт Монгол бичгийн хэрэглээ байхгүй байна. Монгол бичгээ хэрэглэхгүй байна гэдэг нь нэг төрлийн мөхөл. 2021-2022 оны хичээлийн жилд төсгөлт болон элсэлтийн Монгол хэл бичгийн шалгалт авах боломж байхгүй байна. Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага Монгол хэл гэдгийг тодорхойлоогүй. Өнөөдрийн зөв бичих дүрмийг хүлээн зөвшөөрөхгүй" гэж мэдээллээ.

 

 

М.Насан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ